Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
А.Амбасэлмаа: Манай эмнэлгийн ариутгагч ажлаа хийх явцад буюу хувцсаа тайлах явцад алдаа гарсан байж болзошгүй

ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, хоёр авто лабораторид нийт 14987 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд халдвар илэрчээ.

Манай улсад нийт батлагдсан тохиолдол 907 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 378541 хүнд шинжилгээ хийгээд байна.

Гашуун Сухайт боомтод халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд халдваргүй гэсэн хариу гарчээ. 2500 гаруй эрүүл мэндийн ажилтан улс даяар халдвар эсэргүүцэх арга хэмжээ авч ажиллаж байна.

ХӨСҮТ-ын Тандалт судалгаан албаны дарга А.Амбасэлмаа ХӨСҮТ-ийн ажилтнуудын талаар дараах  мэдээллийг өглөө.

-Манай эмнэлгийн ариутгагч батлагдсан тохиолдлын эд зүйлсийг тээвэрлэх, ариутгах ажилтай хүн. Ажлаа хийх явцад буюу хувцсаа тайлах явцад алдаа гарсан байж болзошгүй.

Манай лаборант энэ сарын 9-нд халдвар авсан нь тогтоогдсон. Энэ хүний ойрын хавьтлуудаас халдвар илрээгүй байна. Мөн манай сүрьеэгийн тасгийн нэг сувилагчид онош энэ сарын 20-нд батлагдсан. Эдгээр гурван ажилтны ойрын хавтал 94 хүнийг тусгаарлах байранд ажиглан, шинжилгээ авч байна. Тэднээс халдвар илрээгүй байна. ДЭМБ-аас мэдээлснээр нийт эмч нарын 14 хувь нь халдварт өртжээ. Энэ үзүүлэлт зарим оронд 39 хувьд хүрсэн. Тэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх явцдаа халдварт өртөж байна.  Иймд бид ажилтнуудадаа тасралтгүй сургалт явуулах, хамгаалах хувцасны хангамжийг нэмэх, ачааллыг нь бууруулахаар тусгай ажлын хэсэг гарган ажиллаж байна. ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан