Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
“ЗӨВ ДАДАЛ-20” ДИЖИТАЛ ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Авлигатай тэмцэх газраас өрнүүлж буй “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяны хүрээнд “ЗӨВ ДАДАЛ-20” дижитал чуулганыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагт зохион байгуулах гэж байна.

“GOOD HABITS 20  буюу “Зөв дадал 20”  дижитал чуулганыг нийгэмд шударга ёсны үнэ цэнийг таниулах зорилгоор үзэл санааны соён гэгээрүүлэгчдийг хамруулахаар бэлтгэж байна.

Та ямар дадлыг өөртөө хэвшүүлсэн бэ? Таны дадал Таныг болон Таны ирээдүйг бүтээж байдаг гэдэгтэй Та санал нийлэх үү? Бодол үг болж, үг үйлдэл болж, үйлдэл дадал болж, дадал зан чанар болж, зан чанар хувь тавилан болдог. Дижитал чуулганаар зөв дадлаар өөрcдийн одоогийн амжилтыг бүтээсэн салбар салбарын төлөөлөл, соён гэгээрүүлэгч, зочин илтгэгчид өөрсдийн зөв дадлаа хуваалцаж залуусыг шударга ёсны үнэ цэнэ, зөв хандлагад уриална хэмээн зорьж байна.

Дижитал хэлэлцүүлгийн илтгэгчээр нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхан, хүний эрхийн активист, зохиолч Ц.Оюунгэрэл, “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-ын тэргүүн П.Наранбаяр, “Үнэгүй фитнесс” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Л.Саруулбат, “Өрөг.мн” сайтыг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Б.Болорчимэг, топ модель Э.Энхболд, рэппэр Big Gee, англи хэлний багш, комедиан Н.Амаржин, рэппэр NMN нар сонгогджээ.

Иргэн Та “GOOD HABITS-20” дижитал чуулганд оролцохыг хүсвэл 2020 оны 12 дугаар сарын 16-ны 19.00 цагаас АТГ-Олон нийтийн төв цахим хуудас болон Лайв телевиз (LiveTV), www.livetv.mn сайтын шууд дамжуулалтад холбогдоно уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан