Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Энэ сарын 25-ны Сөүл-УБ чиглэлийн нислэгийг цуцалж, нэгдүгээр сард хийхээр болжээ

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгай үүргийн нислэгүүдийг хийж байгаа. Өчигдөр Франкфуртын онгоцоор Европын орнуудаас иргэд ирсэн бол өнөөдөр дахин нэг онгоц ирж байгаа нь 14:20 цагт газардахаар байна. 

Дараагийн нислэг энэ сарын 20-нд Токио чиглэлд хийгдэх бол дотоодын халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор 25-нд Сөүл чиглэлд хийхээр төлөвлөсөн нислэгийг цуцлах болсныг мэдэгдэж байна. Уг нислэгийг нөхцөл байдалтай уялдуулан 2021 оны нэгдүгээр сард хийх бөгөөд товыг эргэн мэдээлэх болно. Энэ удаагийн нислэгээр ирэхээр тийзээ баталгаажуулаад байсан иргэд дараагийн нислэгээр ирэх боломжтой. Уг нислэгийг цуцлах зайлшгүй нөхцөл үүссэн гэдгийг Та бүхэн зөвөөр ойлгоорой" хэмээв.

БНХАУ-ын Өвөрмонголд коронавируст халдвар бүртгэгдсэнээс шалтгаалж, ачаа тээврийн үйл явц удаашраад байсан. Үүнийг дипломат шугамаар хэлэлцэж, тус улсад суугаа элчин сайд Т.Бадрал Эрээн хотод томилолтоо, мөн ГХЯ-ны төлөөлөл хил залгаа аймгуудад ажиллаж байна. Өдөрт 200-300 ачаа тээвэр нэвтрүүлдэг байсан бол огцом буурч 20-30 болсон тул үүнийг нэмэгдүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангахад анхаарч байна. 18 жолооч Эрээн хотод байсныг 32-оор нэмж, нийт 50 жолоочийг хоёр талдаа явуулахаар БНХАУ-ын талтай тохиролцсон аж.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан