АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Хязгаарлалтад ороогүй байгууллагын ажилчид автомашины QR код авах заавар

Засгийн газрын шийдвэрээр маргаашнаас буюу 23-аас эхлэн 14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Ингэснээр чиг үүргийг нь хязгаарлаагүй 15 байгууллагаас бусад нь хөдөлгөөнд оролцохгүй. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд QR зөвшөөрөлтэй автомашин замын хөдөлгөөнд оролцоно. Өмнө нь код авсан бол smartcar.mn сайт руу орж, хэвлэж авах юм.
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 салбар:
- Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
- Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
- Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
- Банкны үйл ажиллагаа
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
- Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
- Оршуулгын үйл ажиллагаа
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв
- Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл



















