Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Үндсэн хуулийн бичвэрийг үндэсний монгол бичигт хөрвүүлсэн хамгийн том хувилбарыг бүтээж залжээ

Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн бичвэрийг үндэсний монгол бичигт хөрвүүлсэн хамгийн том хувилбарыг бүтээж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн байранд заллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг хүндлэн эрхэмлэн дээдлэх, түүний үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үүднээс мөн төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих гэж байгаатай холбогдуулан энэ хувилбарыг бүтээсэн байна.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийн өмнө хүндэтгэлтэйгээр залсан Үндсэн хуулийн бичвэрийг үндэсний монгол бичигт хөрвүүлсэн хувилбар нь 183х143 см. хэмжээтэй юм.

Эх сурвалж:Үндсэн хуулийн цэц

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан