АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Коронавирусээр халдваралсан хавдартай иргэний биеийн байдал маш хүнд байна

Коронавирусийн халдвар аваад эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.
"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-өөс 16 хүн эмчлэгдэж, дараагийн шатны ажиглалт руу буюу Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү шилжлээ.
Өнөөдрийн байдлаар нийт 559 хүн эмчилгээнд байгаа. Тодруулбал,
ХӨСҮТ-д 244 хүн эмчлэгдэж байгаагаас,
- Хөнгөн-184
- Хүндэвтэр-53
- Хүнд-6
- Маш хүнд-1 хүн байна. Маш хүнд байгаа нэг иргэн нь хавдрын оноштой бөгөөд коронавирусийн халдварт өртсөн нь өчигдөр батлагдаж, ХӨСҮТ-д ирсэн бөгөөд одоогоор эрчимт эмчилгээний тасагт маш хүнд байдалтай байна.
Цэргийн төв эмнэлэгт-175 хүн эмчилгээнд байгаагаас,
- Хөнгөн-134
- Хүндэвтэр-34
- Хүнд-6
- Маш хүнд-1 хүн байна.
Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 140 хүн байгаа бөгөөд бүгдийнх нь биеийн байдал хөнгөн байна" гэв.
0 Сэтгэгдэл



















