Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зах, худалдааны төв, агуулах худалдааны газруудад хяналт шалгалт хийлээ

“Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Нийслэлийн 7 дүүргийн томоохон 26 хүнсний зах, худалдааны төв,агуулах худалдаанд хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар ажилтан болон үйлчлүүлэгчийн халууныг хэмжиж бүртгэх үйл ажиллагаа хангалтгүй, QR код буюу бүртгэлийн цэгийг байршуулсан боловч үйлчлүүлэгчдээр уншуулсан байдал хангалтгүй, хүн хоорондын зай бариулаагүй хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, QR код уншуулалт хангалтгүй зөрчлийг арилгуулах улсын /ахлах/ байцаагчийн 20 заалт бүхий 5 албан шаардлага хүргүүлж, 1 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ тооцон, мэдэгдэл хүргүүллээ. Үүнд:

1. Чингэлтэй дүүргийн Юмтбөмбөгөр ХХК-ийн Бөмбөгөр худалдааны төв, Эрдэнэбулган ХХК-ийн Бөмбөгөр-1, Содон бөмбөгөр, Алтжин санаа ХХК-ийн Алтжин худалдааны төв, Хүчит шонхор ХХК-ийн Хүчит шонхор худалдааны төв, Анко ХХК-ийн Нарантуул-2 худалдааны төв, Мөнгөт цахир трейд ХХК-ийн Нарлаг дэнж худалдааны төв, Замилантаяамэд ХХК-ийн Дөрвөн шонхор худалдааны төв.

2. Баянзүрх дүүргийн Ханталст ХХК-ийн Баянзүрх худалдааны төв, Маркетплейсменемжмент ХХК-ийн Баянзүрх зах-1,2, Эко Могул ХХК-ийн Амгалан зах, Номин тав трейд ХХК-ийн Номин агуулах худалдаа, Нарантуул трейд ХХК-ийн Баялаг ундраа худалдааны төв, НОУХТ-ийн өргөтгөл.

3.Баянгол дүүргийн Барс импекс ХХК- ийн Барс-1, Барс- 2 зах, Хар хорин хүрээ ХХК-ийн Хархорин худалдааны төв.

4. Сонгинохайрхан дүүргийн Драгонхолдинг ХХК-ийн Драгон худалдааны төв, Сайхан монгол ХХК-ийн Сэлэнгэ худалдааны төв.

5. Сүхбаатар дүүргийн Говь түшээ ХХК-ийн Бүрд худалдааны төв, ШАБ ХХК-ийн Бэлх зах.

6. Хан-Уул дүүргийн Фермер маркет ХХК-ийн Фермерүүд худалдааны төв, Хан-Уул Яармаг ОНӨААНҮГ-ийн Яармаг худалдааны төв,

7. Баганнуур дүүргийн Хишиг-Уул зах зэрэг зах, худалдааны төв, агуулах худалдааны газрууд хамрагдлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан