АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ил задгай үүссэн 144 тонн хог хаягдлыг ачиж, цэвэрлэв

Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт ил задгай үүссэн 144 тонн хог хаягдлыг өчигдөр ачиж цэвэрлэжээ.
Тодруулбал,
- Баянгол дүүрэгт хог тээврийн хувийн хэвшлийн Сүхбаатар тохижилт ХХК, Эко селекшн ХХК долоон машинаар 10 рейс ачиж нийт 36 тонн хог хаягдлыг 3, 5, 6, 7, 8, 12 дугаар хорооноос тээвэрлэлээ.
- Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хот тохижилтын газрын 1, Улаанбаатар Шинэчлэл ХХК-ийн 1 машин, 2 рейсээр нийт 10тн хог хаягдлыг ачиж тээвэрлэв.
- Баянзүрх дүүргийн хувьд хувийн хэвшлийн 2 байгууллага Найшитрейд ХХК, Эко орчин ХХК болон Налайх тохижилт нийт 9 машин техникээр 14 рейсээр 98 тонн хог хаягдлыг 8, 12, 13 дугаар хорооноос тээвэрлэлээ.
Харин өнөөдөр Чингэлтэй ТҮК-ийн таван машин техник Баянзүрх дүүрэгт, Сонгинохайрхан дүүрэгт Хот тохижилтын газрын дөрвөн тээвэрлэгч машин техникийн тус тус нэмэлтээр ажиллуулах шийдвэр гарсан байна. Ажил энэ долоо хоногийг дуустал үргэлжилж, ил задгай үүссэн хог хаягдлуудыг ачиж, цэвэрлэх юм.
Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба
0 Сэтгэгдэл




















