ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Өмнийн говь руу хошуураад хойд нутгаа мартаад байгааг сануулав
huvsgul nutgiig uhuulmaargui l bna daa saihan ongon dagshinaaraa baival zugeer yumsandaa......
harin tiimee ene gadaadiin haraal idsen pizdanuud Mongolchuudiig bur huis temtreh sanaatai bna
hovsgol nutag ch budaa boloh n dee ug n neg aimag butneeree baival zugeer umsan ...,
Монголын их баялаг ганцхан Өмнөговийн хөрсөн дор л байдаг юм шиг санан бүхий л хөрөнгө оруулагчид тэр зүг хараа чилээн сууж байгаа. Гэтэл баруун хойд нутгаар ч нүүрсний арвин баялаг нөөц байгаа шүү гэдгийг “Aspire Mining Ltd” компанийн захирал Дэвид Полл “Discover Mongolia” чуулганд илтгэл тавихдаа хөрөнгө оруулагчдад сануулж, тийшээ анхаарлаа хандуулахыг санал болгов.
“Хойд нутгийг газрын зурагт гаргаж ирэх нь” хэмээх нэртэй илтгэлээрээ тэрээр Хөвсгөлд нээгдээд байгаа 178 сая тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөц бүхий Овоотын ордын тухай хөрөнгө оруулагчдад танилцуулсан юм. Ердөө 25 хувийг нь судалсны дараа өдий хэмжээний нөөцтэй гэдэг нь батлагдаад байгаа энэ орд цаашдаа Монголын хэмжээнд коксжих нүүрсний нөөцөөрөө хоёрт орох болно хэмээн тооцогдож буй ажээ.
Мэдээж, ийм санал сонссон хөрөнгө оруулагчид “За, Монголын хойд нутагт баялаг байгаа юм байна. Тэгээд түүнийг чинь зах зээлд гаргах боломж байгаа юм уу, дэд бүтэц бий юу” гэж юун түрүүнд асуух нь тодорхой. Тэгвэл “Aspire Mining” компани дэргэдээ “Northern Railways” хэмээх компани байгуулж, нээсэн баялгаа зах зээлд хүргэх боломжийг эрэлхийлж эхэлжээ.
Хамгийн ойрын төмөр зам болох Эрдэнэтээс 550 километрийн зайд орших Овоотын нүүрсийг зах зээлд гаргахын тулд төмөр зам барихаар тус компанийнхан зориг шулуудаад, хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн үнэлгээ хийж байгаа гэнэ. Энэ оны эцэс гэхэд дуусах үнэлгээний тайлан төмөр зам барих зөвшөөрөл авах нэг том шалгуур болох юм. Эрдэнэт-Мөрөнгийн төмөр зам хэмээх энэ томоохон төсөл Хөвсгөл аймгийн хөгжлийн таван жилийн төлөвлөгөөнд орсон бөгөөд одоо санхүү хөрөнгө босгох ажлаа эхлүүлээд байгаа юм байна. Хэрвээ Эрдэнэтээс Мөрөн хүртэл төмөр зам тавьчихвал “Northern Railways” өөрсдөө хөрөнгө босгоод Овоотын ордыг Мөрөнтэй төмөр замаар холбох төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ бүх төлөвлөгөө Овоотын нүүрсийг олборлоно хэмээн товлож буй 2016 он гэхэд ажил хэрэг болсон байна гэж найдаж буйгаа “Aspire Mining” мэдэгдлээ. Хэрэв энэ бүхэн үнэхээр биеллээ олвол тэр цагт Монголын баруун хойд нутаг өмнийн говиос дутахгүй хөрөнгө оруулагчдыг татсан газар болох биз ээ.

0 Сэтгэгдэл
2012.09.04
2012.09.04
2012.09.03