Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр санал солилцлоо

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээр ахлуулсан нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагууд  Москва хотын Засгийн газрын харьяа “МосТрансПроект” Нийтийн тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнтэй 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудлаар хамтарч ажиллах” нь сэдвийн хүрээнд цахимаар хуралдлаа.

 “МосТрансПроект” Нийтийн тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн нь 1948 онд байгуулагдсан. Москва болон бусад томоохон хотуудын трамвай, троллейбусны зам, шугамыг шинээр барих, сэргээн засварлах, гэрлэн дохионы сүлжээ, тээврийн хөдөлгөөний удирдлагын автоматжуулсан ухаалаг системийг бий болгожээ. Түүнчлэн авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр цогц арга хэмжээг боловсруулж, орчин үеийн дэд бүтэц бүхий хотын нийтийн тээвэр, дугуйн болон явган хүний зам, төмөр зам зэрэг томоохон төслүүдийн зураг төслийг боловсруулсан туршлагатай байгууллага юм.

Дашрамд дурдахад тус хүрээлэнгийн захирал Александр Поляков нь өнгөрсөн оны 12 дугаар сард Улаанбаатар хотод цахимаар зохион байгуулагдсан Зүүн хойд Азийн Хотын дарга нарын 4 дэх удаагийн форумд оролцож байсан. Энэ үеэрээ Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллага, удирдлагуудтай санал солилцох санаачилгыг гаргасан билээ.

Цахим хурлын үеэр тус хүрээлэнгийн нэгдүгээр орлогч дарга Горелов Станислав Олегович “Улаанбаатар хотын зам тээврийн стратегийн боловсруулалт” сэдэвт танилцуулга хийсэн. Улаанбаатар хотын тухай өөрсдийн цуглуулсан мэдээ, мэдээлэл дээр үндэслэн математик загварчлал гаргаж, хотын түгжрэлийг бууруулах санал боловсруулж, зөвлөмжийг гаргасан байна. Тус зөвлөмжид Улаанбаатар хотод хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай замын хөдөлгөөний оновчтой зохицуулалт, гэрлэн дохио, телекамерийн удирдлага бүхий нэгдсэн систем болон хяналт, гудамж, замын сүлжээг хөгжүүлэх зэрэг стратегийн элементүүдийг тодотгожээ.

Мөн тус хүрээлэнгийн Бүс нутгийн хамтын ажиллагааны зөвлөх Саакян Сергей Сергеевич “Хотын зам тээврийн ухаалаг системийг бүрдүүлэх нь” сэдвээр танилцуулга хийж, Тула хотод хэрэгжүүлж байгаа зам тээврийн ухаалаг системийг танилцуулав. Тус зам тээврийн ухаалаг нэгдсэн систем нь авто машины тоо, хурд, нийтийн тээврийн автобусны тоо, зогсоолд ирэх, хөдлөх, зам засвар, замын хөдөлгөөний зөрчил, ослын шалтгааны мэдээлэл зэргийг агуулсан бүрэн автоматчилагдсан юм. Тус зам тээврийн ухаалаг системийг Улаанбаатар хотод нэвтрүүлснээр хүний амь эрсэдсэн зам тээврийн осол 15 хувь, төвийн бүс дэх тээврийн сүлжээний ачаалал 12 хувь, хяналтын камерын төхөөрөмж суурилуулсан хэсэгт замын хөдөлгөөний дүрэм зөрчилтийн тоо 20 хувь тус тус буурна хэмээн танилцуулав. 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан