Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо. Хурлаар гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах зорилгоор Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн бүрэлдэхүүн болон ажиллах журмыг батлав.

Мөн хурлаар Нийслэлийн хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан Сонгинохайрхан  дүүргийн XXI хорооны иргэн Т.Шагдарсүрэн, Б.Болормаа, Хан-Уул дүүргийн XIII хорооны иргэн Ш.Эрдэнэцогт, Багануур дүүргийн II хорооны иргэн Л.Баянжаргал, IV хорооны иргэн П.Сундуй нарыг “Нийслэлийн тэргүүний фермер”-ээр, Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд үйл ажиллагаа явуулж буй “Баянбүрд ногоон төгөл” ХХК-ийг “Нийслэлийн тэргүүний тариаланч хамт олон”-оор тус тус шалгаруулсан юм.

Түүнчлэн өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх, ажил үйлчилгээ, төсөл арга хэмжээний үнэлгээний хороонд ажиллах иргэдийн нэрсийг батлав. Уг асуудлыг хэлэлцэх үеэр өнгөрсөн онд үнэлгээний хороонд орж ажилласан иргэдийн 50 хувь нь үнэлгээний хорооны ажилд оролцоогүй гэдгийг онцолж байсан билээ. Иймд нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нийслэлийн иргэдийг төрийн байгууллагын хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнд хяналт тавих эрхээ эдлэн үнэлгээний хороонд орж идэвхтэй байхыг уриалсан юм. Мөн холбогдох албан тушаалтнуудад иргэдийн оролцоог хангах тал дээр анхаарч ажиллахыг даалгалаа.



Тэргүүлэгчдийн хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу энэ сарын 10-ны өдөр хуралдуулахаар товлолоо.
 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

1 Сэтгэгдэл
Нийслэлийн ИТХ ын дарга Ж.Батбаясгалан та орон нутгийн сонгуулиас өмнө БГД ийн 7р хорооны 25 р байрны урд дунд замд Автобусны буудал барьсан билээ одоо болтол автобус зогсохгүй бна та өмнөх 4 жилд юу ч хийгээгүй шүүдээ залуу хүн гэдэг утгаар болон царцааны нүүдлээр сонгогдсон одоо та ядаж бидний Тогийг таслан байж хийсэн автобусны буудлаа ашиглалтанд оруулаач машины зогсоол болчихсон 25,50а,50б экогийн 19-23 р байрны оршин суугчдийн хүсэлтээр бичлээ
Хамгийн их уншсан