Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ Э.Батшугар: Эмч нарыг тайлангаас чөлөөлж, цахимжилтыг эрчимжүүлж байна
“Чалко” Овоот толгойг худалдан авах саналаасаа буцлаа
Хятадын төрийн өмчит Чалко компани Овоот толгойг эзэмшигч “South Gobi Resources” компанийн хувьцааг худалдан авах саналаасаа буцаж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тус компани Саутгобигийн 56-60 хувийн хувьцааг 926 сая ам.доллараар худалдан авах санал гаргаад байсан юм. Гэвч энэ наймаанаас үүдэн томоохон шуугиан дэгдэж, парламентаас стратегийн ач холбогдол бүхий салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хуулийг яаран баталсан билээ. Уг хуулиар гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээг 49-өөс дээш байж болохгүй хэмээн зааснаар Чалкогийн Овоот толгойг бүрэн эзэмших гэсэн санаархал бүтэлгүйтсэн.
Саутгоби болон Чалкогийн зүгээс анхнаас тохиролцсон наймаагаа хийхийн тулд  хувьцаа худалдах тухай саналаа  хувьцаа эзэмшигчдэд танилцуулах хугацааг долдугаар сарын 5 байсныг хойшлуулан есдүгээр сарын 4 болгож сунгасан юм. Гэвч сунгасан хугацаа нь маргааш дуусах болоод байхад энэ наймааг хууль ёсоор хүлээн зөвшөөрүүлэх ямар ч гарц харагдахгүй байгаа тул Чалко саналаасаа буцаж буй нь энэ юм.
Хятадын төрийн өмчид компанид нүүрсний томоохон ордоо алдах нь гэсэн дуулианаар Овоот толгойн олборлолтын лицензийг түр түдгэлзүүлсний улмаас одоо тус орд газар дахь үйл ажиллагаа зогсоод байгаа юм. Үүнээс үүдэн Саутгобигийн хувьцаа ч хөрөнгийн зах зээлд унаж, байдал сайнгүй байгаа. Тиймээс Чалко худалдан авах саналаасаа татгалзсан нь хоёр компанийн аль алинд нь сайн мэдээ болно гэж ажиглагчид үзэж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
mash sain bna. bayar hurgie
bolson bn shd
Хамгийн их уншсан