Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Орон сууцны төлбөрийн буцаан олголтын материалыг энэ сарын 26-ныг хүртэл хүлээн авна 

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг хүлээн авах хугацаа хоёрдугаар сарын 15-наар   дуусгавар болгох байсан ч нөхцөл байдлыг харгалзан хоёрдугаар сарын 26-ныг хүртэл сунгажээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид ХХОАТ-ын хөнгөлөлтөд хамрагддаг.Татварын тайлан тушаах, хүлээн авах ажлыг бүрэн цахимжуулж хувь хүний татварын тайлан, хөнгөлөлтийн  баримт бичгийн цахим татварын систем /etax.mta.mn/-ээр дамжуулан авч байна.

 Энэ сарын 15-ны байдлаар ХХОАТ-ын тайланг  110 мянган иргэн  ирүүлснээс  32  мянган иргэн орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр тайлангаа хүргүүлжээ.

 /Эцэг эх нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол/ сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр,
  2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2 хувь
  3. Хүсэлт
  4. Хүүхдийн төрсний  болон үрчилсэн гэрчилгээ, хуулбар
  5. Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт /Монгол хэл дээр баталгаат орчуулгатай/
  6. Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна
  7. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
  8. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

/Оюутан өөрөө ажил хийж төлбөрөө төлсөн бол/ сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

  • Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  • Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр хувь
  • Хүсэлт
  • Оюутны иргэний үнэмлэх, хуулбар
  • Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт
  • Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна
  • Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
  • Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр хоёр хувь
  3. Хүсэлт
  4. Иргэний үнэмлэх, хуулбар
  5. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  6. ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар
  7. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хуулбар
  8. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ
  9. Орон сууц худалдан авах, барихад зарцуулсан орлогын эх үүсвэр нотолсон баримт, мөнгө төлсөн баримт,
  10. Хөрөнгийн үнэлгээний тайлан
  11. ҮХЭХБорлуулсны хоёр хувийн албан татвар төлсөн баримт
  12. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх дараагийн жилд дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  2. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
  3. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ хоёр хувь
  4. Хүсэлт
  5. Иргэний үнэмлэх, хуулбар
  6. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  7. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар

 

1 Сэтгэгдэл
Та "Pi Network" ашиглан #мөнгө_олох арга байна шүү.. 1PI нь одоогоор 1.1$ буюу Монгол мөнгөөр 3189₮ энэ бол алтан боломж шүү удахгүй 2021 оны 3 сараас зарах борлуулах эрх нээгдэх юм байна. Тэрнээс хойш үнэ нь өсөөд явна та амжиж олон пи цуглуул... ✅Алхам1. Утасныха Play story ~оос " Pi network" гэж татна. ✅Алхам2. Утасны дугаар аль эсвэл Facebook ээрээ бүртгүүлнэ. ✅Алхам3. Бүртгэл үүсгэнэ. ✅Алхам4. Invation code гэдэр дээр та "mchinguun" гэж бичвэл 1 үнэгүй PI өгнө. Энэ нь үнэгүй 1.1$ Яаж өсгөх вэ? Яаж энүүгээр мөнгө олох вэ гэж үү? Та бүртгүүлээд start дараад л өдөрт нэг удаа #аянганы_зурагтай_ногоон_товчон дээр дархад өөрөө цугларж л өсдөг байгаа шүү -🔸️Мөнгө шаардахгүй -🔸Барьцаа нэхэхгүй -🔸️Алдаж эрсдэхгүй 🔸️24-н цагт 1 удаа л дардаг гайхалтай Pi Network App санал болгож байна.
Хамгийн их уншсан