Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЛОЖИСТИКИЙН ТӨВ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭГДСЭН ДЭД БҮТЦИЙГ САЙЖРУУЛНА

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааг идэвхжүүлэх, зах зээлийн нэгдсэн дэд бүтцийг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотоос 50 километрийн зайд Төв аймгийн Аргалант сумын хоёр дугаар багийн нутаг дэвсгэрт “4 га” газарт байрлах Ложистикийн төвийг “Хөдөө аж ахуйн бирж” ХХК хөрөнгө оруулалт хийж барьж байгуулсан.

Ложистикийн төв нь Улаанбаатар хотод хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг бэлтгэх, чанарыг тодорхойлох /лаборатори/, тээвэрлэх, хадгалах, даатгах болон биржээр арилжих цогц үйл ажиллагааг явуулахаар төлөвлөсөн бөгөөд дараах боломж бүрдэнэ. Үүнд:

1. Арилжаалсан бараа, түүхий эдийг итгэмжлэгдсэн агуулахад хадгалах, ложистикийн систем болон хяналтын системээр дамжуулан биет бүтээгдэхүүний арилжааг хөнгөвчлөх,

2. Дуудлага худалдааг тогтмол зохион байгуулах,

3. Дотоодын үйлдвэрүүдийг арилжаанд оруулах, тэднийг дэмжих.

Одоогоор тус төвийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд энэ оны хоёр дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01