Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1920 ОН УУ, 1921 ОН УУ?

Өнөөгийн МАН, өмнөх МАХН ч намаа 1921 оны 3-р сарын 1-нд байгуулсан гэж үзсээр ирсэн ба 2021 оны 3-р сарын 1-ний өдөр бол МАН байгуулагдсаны 100 жилийн ой хэмээн хөөрцөглөж буй. 

Гэтэл 1919 онд Хятадын генерал Сюй Шүжэн Монголд ирж, автономит эрхийг устгахад үндэсний засаг төрөө сэргээх зорилготой Хүрээний ба Консулын 2 бүлгэм 1920 оны 6-р сарын 25-нд Туул голын хөвөөнд найр хийх нэрийдлээр цуглан нэгдэж, “Монгол Ардын Нам” нэртэй улс төрийн байгууллагыг байгуулж, Догсомын Бодоо намын тамгыг сийлсэн. Ихэнх улс, нам түүхээ аль болох урагшлуулахыг хичээдэг байтал МАН хойшлуулахыг чармайдаг нь ямар учиртай болохыг социализмын үед ойлгож болох ч харин одоо үед ойлгоход эрүүл ухааны логик хэрэгтэй буй заа!

Хятадын Коммунист Нам 1921 оны 7-р сарын 23-нд байгуулагдсан. МАН яалт ч үгүй 1920 оны 6-р сарын 25-нд байгуулагдсан Азийн анхны улс төрийн нам мөн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан