АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Өглөө, оройны ачаалалтай үед ТӨҮГ-ын автобусуудыг нийтийн тээвэрт явуулах чиглэл өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох албаныхан нийтийн тээврийг хүртээмж, үйлчилгээг сайжруулах талаар өнөөдөр ярилцлаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөө, оройны ачаалал ихтэй үед Төрийн өмчит үйлдвэрийн газрын мэдэлд буй автобусуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах чиглэл өгөв. Тэрбээр "Гол өндөр ачаалалтай чиглэлүүдэд өглөө, оройн цагт төрийн өмчит үйлдвэрийн газруудад байгаа автобусуудыг оруулах. Жолооч нарын цалинг ТӨҮГ нь даах хэрэгтэй.

Өнөөдрийн дотор холбогдох албаныхан ярилцаж, ирэх Даваа гарагаас үйлчилж эхлүүлэх нь зөв. Гэхдээ компаниудынхаа орлогод дарамт болж болохгүй. Мөн халдвар хамгааллын дэглэмүүдийг сахиулах хэрэгтэй" хэмээв.
0 Сэтгэгдэл





















