Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэргийн алба хаагчдын талаарх асуудалд нийгмийг турхирхсан АШИГ СОНИРХОЛ

Зэвсэгт хүчний анги, салбарт гарсан асуудалтай холбоотойгоор УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хурал дээр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг мэдээлэл өгсөн нь сошиал ертөнцөд багагүй шуугиан дэгдээгээд байгаа.

Угтаа бол, тэрбээр “Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд дээр гарч буй бүх асуудлыг Зэвсэгт хүчний жанжин штаб дангаараа шийдвэрлэх боломжгүй. Цэргийн өдөр тутмын үйл ажиллагааг дотоод албан дүрмээр зохицуулдаг. Үүнд цэргийн албан хаагчдын ёс зүй хэм хэмжээг заасан байдаг. Энэ бүхнийг цэгцлэхэд та бүхний дэмжлэг хэрэгтэй.

Түүнчлэн хугацаат цэргийн албанд нийгмийн янз бүрийн давхаргаас ирж байгаа бүх хүмүүстэй жилийн хугацаанд ажиллах, төлөвшүүлэхэд олон талт байдлаар анхаардаг” хэмээн тайлбар өгчээ.

Гэтэл дээрх мэдээллээс зөвхөн нэг хэсгийг мушгин гуйвуулж, “Ядуу амьдралаас ирсэн алба хаагч” гэх мэтээр бүхэл бүтэн нэг салбарын хэмжээнд гүтгэн дайрах болсон нь чухам ХЭНД АШИГТАЙ байв. Улс төрийн сонгууль, намуудын ил далд тэмцлээс үүдэн хүний амь настай холбоотой асуудлыг ч илтэд улстөржүүлэх увайгүй оролдлогоос болж өнөөдөр цэргийн алба хаагчид, цэргийн насны идэр залуусын урам зоригийг ч мохоож буй нь харамсалтай.

Хэтдээ хэн нэгний үхлээр шоудаж, эрх мэдлийн төлөө золиос болгож дөнгөх хялбар тоглоомын хохирогчид ард түмэн баймааргүй байна. Иргэдийн мэдэх эрх дээр тулгуурлаж, мэдээллийн үнэн бодит тэнцвэртэй байдлыг чухалчилдаг хэвлэлийнхэн маань ч энэ асуудалд нухацтай хандах биз ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан