АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Шар өвсөө шатааж байсан зөрчлүүдийг илрүүлж, аюулгүй болголоо

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангийн алба хаагчид ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна.
Эргүүлээр ажиллахдаа шар өвсөө шатааж, гал түймэр гарах эрсдэлтэй байсан 3 зөрчлийг илрүүлж, аюулгүй болгосон байна.

Мөн аялал зугаалгаар явж байсан 18 иргэн, 5 автомашиныг буцааж, ой хээр, шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх, хүн олноор цугларсан газруудад аялал зугаалга хийхгүй, зорчихгүй байх, мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэн ажиллалаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл





















