Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ Э.Батшугар: Эмч нарыг тайлангаас чөлөөлж, цахимжилтыг эрчимжүүлж байна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа “Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

"Эрдэнэс Тавантолгой" ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Эрүүл мэндийн яамтай хамтран коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын эсрэг олон ажлыг зохион байгуулсан. 

Тухайлбал, Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсэд байршуулах PCR шинжилгээ авах, вирус тоолох 2 төрлийн аппаратыг Эрүүл мэндийн яаманд гардуулан өгсөн юм. Мөн Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар болон Онцгой комисстой хамтран нүүрс тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамруулах, дархлаа дэмжих багц бүтээгдэхүүн хандивлах, Цагаан хадны гаалын хяналтын бүсэд үүрэг гүйцэтгэж буй Дотоодын цэргийн албан хаагчдад шаардлагатай халдвар, хамгааллын хэрэгсэл гардуулах зэрэг олон ажлыг зохион байгуулж байна. 

Цар тахлын хүнд үед нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлуудыг үнэлэн  Эрүүл мэндийн яамнаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ. Талархалд, 

“Дэлхий дахинаас тархсан коронавируст халдвар (Ковид-19) халдварын цар тахлын амаргүй хүнд цаг үед хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, 15.5 тэрбум төгрөгийн буцалтгүй дэмжлэг, туслалцаа үзүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан