Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ Э.Батшугар: Эмч нарыг тайлангаас чөлөөлж, цахимжилтыг эрчимжүүлж байна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ
Б.Шатар: Ирэх өвөл цахилгаан станцад 380 мянган тонн нүүрс нийлүүлнэ
Б.Шатараас уурхайн өнөөгийн байдлын талаар тодруулсан юм.

-Өвлийн бэлтгэлээ хэр хангав?
-Боломжийн хэмжээнд хангасан. Гэхдээ хөрс хуулалт жаахан дутуу. Үүнээс гадна дизелийн түлш нөөцөлж амжаагүй байна. Цахилгаан станцаас нүүрсний мөнгөө авчихвал шатахууны нөөцөө бэлдэнэ.  
-Танай уурхай энэ жил хэчнээн тонн нүүрс олборлох вэ?
-Дорнодын цахилгаан станцад ирэх өвөл 380 мянган тонн нүүрс нийлүүлнэ. Үүнээс гадна ард иргэдэд 450 мянган тонн нүүрс борлуулах төлөвлөгөө бий. Ер нь, жилд 1.3 сая тонн нүүрс борлуулах боломж бий. Одоо уулын ажлын төлөвлөгөөгөө гаргаж байна. Аравдугаар сарын эхээр ашигт малтмалын газарт аваачиж өгөх ёстой.  
-Нүүрсний үнэ нэмэх санал удаа дараа тавиад байгаа. Энэ талаар ямар нэг шийд гарах нь уу?
-Манай уурхай нэг тонн нүүрснээс 3000 төгрөгийн алдагдал хүлээдэг. Эрчим хүчний зохицуулах хороо нэг тонн нүүрсээ хэдэн төгрөгөөр нэмэх судалгаа, тооцоо хийж өг гэсэн.
Одоо үүнийг бэлдэж байна. Нэг тонн нүүрсээ 12700 төгрөгөөр борлуулдаг болбол алдагдалгүй ажиллах юм. Цахилгаан станцтай хуучин үнээрээ нүүрс борлуулах гэрээ хийсэн. Хэрэв үнэ нэмэгдвэл гэрээнд бага зэрэг өөрчлөлт орох байх.
-Уурхайн өр, авлагын байдал ямар байгаа вэ?
-Манай уурхай банкнаас 450 сая төгрөгийн зээл авсан. Үүнийгээ төлж чадахгүй л байна. Нүүрсний үнэ нэмэгдвэл төлөх боломжтой болох байх. Цахилгаан станцаас 620 сая төгрөг авах ёстой. Одоо болтол энэ мөнгөө авч чадаагүй.

Т.Эрдмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан