Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭ ГУРВАН НАС ХҮРЛЭЭ. ХАРИН...

Эдүгээ хэрүүлийн алим тариад байгаа Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад яг гурван жил боллоо. Энэ ордын хөрөнгө оруулалтын гэрээг Монголын Засгийн газар Канадын “Айвенхоу Майнз” компанитай 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан билээ. Уг гэрээнд Оюу толгойн 34 хувийг Монголын тал, үлдсэнийг нь “Рио Тинто”, “Айвенхоу майнз” компани хамтран эзэмшиж буй юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг энэ онд баталснаар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, стратегийн ордын 51 хувийг төр 49 хувийг нь хөрөнгө оруулагч компани эзэмших хуулийн заалттай болсон. Оюу толгойн ордыг Орос Монголын геологичид хуучин нийгмийн үед илрүүлсэн ч дорвитой хайгуул хийгээгүй гэдэг. Харин хожим нь тус ордын лиценз эзэмшигч “Айвенхоу майнз” компани нөөцийг нь тогтоосон аж. Гэсэн хэдий ч тус ордын 51 хувийг монголчууд эзэмших ёстой гэсэн маргаан гараад удаж байгаа. Өнгөрсөн хавар хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай яриа гарсан.
Гэвч гал болон дүрэлзэхгүй намжсан юм. Ер нь байсхийгээд л гэрээг өөрчилж хувь эзэмшлээ юуны түрүүнд нэмэгдүүлэх тухай яриа гарч ирдэг. Гэхдээ гэрээнд ямар өөрчлөлт орох, юуг нь хэрхэн өөрчлөх нь тодорхойгүй байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Баярцогт, С.Ганбаатар нар Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар халз мэтгэлцэнэ. Ингэснээр хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт орох эсэхэд нөлөөлж чадах болов уу. Яах бол гэдгийг монголчууд байтугай гадны хөрөнгө оруулагчид ч наж хүлээж байна.
Хөрөнгө оруулагчид монголчууд Оюу толгой ордоо 100 хувь эзэмшиж буй. Бид бол зөвхөн гэрээгээр л хөрөнгө оруулж ашиглах юм. Нийт ашгийн 71 хувийг Монголын тал хүртэнэ хэмээж байгаа. Гэхдээ үүнд байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж, татвар, 34 хувь эзэмшлийн ногдол ашиг багтаж буй юм. Хүртэх ёстой энэ ашгаа гэрээ байгуулж хүчин төгөлдөр болсон цагаас эхлэн монголчууд авч эхэлсэн хэмээн хөрөнгө оруулагчийн зүгээс мэдэгдэж байгаа билээ. Иймээс уурхайг ашиглаж эхлэхээс өмнө 900 сая ам.долларын татвар төлсөн байх учиртай аж. Өнөөдрийн байдлаар олборлолт эхлээгүй ч улсын төсөвт 800 сая ам.долларын татвар хураамж төлсөн гэж хөрөнгө оруулагчид мэдэгдэж байгаа. Оюу толгойгоос монголчуудын хүртэх ашгийн талаар Олон улсын валютын сан /ОУВС/, Ашигт малтмалын газар тооцоо судалгаа ч аль эрт хийжээ. ОУВС-гийн эдийн засагчид эхний 30 жилд өнөөдрийн яриад байгаа нийт ашгийн 71 хувийг хүртэх тооцоо хийсэн байна. Ашигт малтмалын газрын хийсэн судалгаагаар 65 жилийн хугацаанд бид нийт ашгийн 68 хувийг хүртэх нь.
Дэлхийд одоогоор хамгийн томд тооцогдож буй алт зэсийн нөөц бүхий Оюу толгойн ордыг ашиглахын тулд 7.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх тооцоо бий. Өнөөдөр баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил дуусаад буй. Ирэх сараас ашиглалтад орж магадгүй хэмээж байгаа билээ. Одоо урд хөршөөс цахилгаан авах гэрээ хэлцэл хийж байгаа. Хэлэлцээр нааштай байгаа тул тус үйлдвэр болон Ханбогд сум удахгүй 24 цагийн цахилгаантай болох аж. Оюу толгой төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын зэсийн баяжмалын экспорт, алт олборлолт огцом нэмэгдэх нь тодорхой. Ямартай ч, баяжуулах үйлдвэр өнөөдөр хүдрээ хүлээж авахад бэлэн болжээ. Харин хөрөнгө оруулалтын гэрээнд гурван жилийн дараа өөрчлөлт орох, ашигтай, ашиггүй гэрээ хэлцэл хийсэн эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

0 Сэтгэгдэл