Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Өндөг, өргөст хэмх мэтийн наад захын хүнсээ гаднаас зөөсөөр байх уу
Дэлхийн хүнсний өдөр жил бүрийн аравдугаар сарын 16-нд тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хангамж, тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Улиг болтлоо яригддаг сэдэв хэдий ч нэг л ахиц дэвшил гардаггүй асуудал. Хятад гурил, будаа, хүнсний ногоо, тахиа, гахайны мах, өндөг, элсэн чихэр, жимсийг чанаргүй гэж дээр дооргүй муулдаг атлаа манайхан хэрэглэсээр. Гэхдээ санаатай болон санамсаргүй байдлаар гэх үү дээ. Үнэ хямдыг нь бодоод нэг хэсэг нь санаатай авна. Эрүүл мэндээ бодоод өөрсдөө авч хэрэглэхгүй байсан ч ресторан, кафе, цайны газар гээд хүссэн хүсээгүй хятад хүнсний бүтээгдэхүүнээр амталсан хоолыг санамсаргүйгээр өдөр бүр амтархан идсээр. Зөвхөн өндгөөр жишээ авъя. “Манай улсад жилд 71 сая өндөг импортоор орж ирдэг. Гэхдээ энэ тоог сонсоод хүмүүс итгэдэггүй” гэдгийг ҮХААЯ-ны МАА-н бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуяг онцолсон юм. Манай улсын дотоодын үйлдвэрүүд жилдээ 69,4 сая өндөг зах зээлд нийлүүлж байгаа ч хэрэгцээнийхээ дөнгөж 46,9 хувийг хангадаг гэнэ. Иймд салбарын яамнаас Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотод 100 мянга хүртэл өндөглөгчтэй аж ахуй байгуулахыг зорьж байгаа аж. Мөн хүн ам ихтэй найман аймагт 5000 хүртэл тахиатай аж ахуй байгуулах талаар ярьж буй гэнэ.
Сүүлийн үед албаныхан хүнсний ногоогоо бараг 100 хувь дотоодын зах зээлээ хангаж байгаа талаар бахархан ярих болсон. Гэтэл холбогдох хүмүүсийн судалгааг сонсоод үзэхэд бас үгүй юм аа. Төмс, байцаа, сонгино, лууван зэргээр манайхан дотоодын хэрэгцээгээ хангаж байгаа ч тариалж чаддаггүй ногоонууд нь ч бас бий. ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Оюунсувд “Бөөрөнхий сармис, цэцэгт байцаа, манжин, жууцай, өргөст хэмх, улаан лооль зэргийг сүүлийн үед их хэрэглэх болсон. Гэхдээ манайд үрийн үйлдвэрлэл болон тариалах нь бага. Импортоор орж ирж буй хүнсний ногооны 54,1 мянган тонныг энд дурдсан хүнсний ногоо эзэлж байна. Үүнээс бөөрөнхий болон цэцэгт байцааг 50,6 хувь, бөөрөнхий сармис 35,3 хувь, лууван 13,3 хувь, жууцай 0,3 эзэлдэг” гэв. Уур амьсгал болон хөрсний онцлогоос шалтгаалан манайд хэдхэн аймагт дээрх нарийн ногоог тариалдаг гэнэ. Зөвхөн Хэнтий аймагт бөөрөнхий сармис тарьдаг бол Баянхонгорт өргөст хэмх, улаан лооль ургахад илүү аж. Ингээд харахаар байгаль цаг уурын нөхцөл байдал болон хүмүүсийн хэрэгцээнээс шалтгаалан Хятадын бүтээгдэхүүнээс бүрмөсөн татгалзана гэдэг худлаа бололтой. Манай жижиглэн худалдаа эрхлэгч нарт ч бас гэм бий. Хужаа алимыг Монголынх гээд шуудайнд хийгээд гудамжинд зарж байх жишээтэй.
Хэлэлцүүлгийн үеэр Европын холбооны малын эрүүл мэнд, мал аж ахуйн төслийн мэргэжилтэн А.Бат-Эрдэнэ “Мах үйлдвэрлэл, эрэлт ба нийлүүлэлт”-ийн талаар судалгаа сонирхуулсан юм. Манай улсын хувьд хэрэглэгч нь бөөн атлаа нийлүүлэгч нь тал нутгаар нэг тарчихсан байдаг. Ийм учраас махны үйлдвэрлэл болон нийлүүлэлт, үнийн хувьд шууд гадаадын нэг улс орны туршлагыг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. Харин өөрийн оронд тохирсон зөв гарцыг олж түүнтэй харийн туршлагыг хослуулан нутагшуулахаас өөр гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Мэргэжилтэн А.Бат-Эрдэнэ “Манай нийслэл нэг сая гаруй хүн амтай төвлөрсөн орчин үеийн хот болсон. Гэтэл хонь малаа нядлахдаа өнөөх л хуучин аргаараа. Судалгаанаас харахад 90 хувь нь уламжлалт аргаараа мах, махан бүтээгдэхүүнээ бэлтгэж байхад 10 хувь нь үйлдвэрийнхийг хэрэглэдэг. Гарал үүсэл нь тодорхойгүй, эрүүл ахуй, ариун цэвэр хангаагүй бүтээгдэхүүн хэрэглэсээр байна гэсэн үг. Энэ чинь бас хамгийн том хүнсний аюулгүй байдал шүү” гэдгийг анхааруулсан юм. Ингээд харахад зөвхөн гадаад гэлтгүй дотоодын бүтээгдэхүүнүүд ч хүнсний аюулгүй биш аюултай байдлыг дагуулсаар. Ганцхан хэлэлцүүлгээр энэ асуудал цэгцрэхгүй ч цаашдаа дийлдэх болов уу.
Дэлхийн хүнсний өдөр жил бүрийн аравдугаар сарын 16-нд тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хангамж, тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Улиг болтлоо яригддаг сэдэв хэдий ч нэг л ахиц дэвшил гардаггүй асуудал. Хятад гурил, будаа, хүнсний ногоо, тахиа, гахайны мах, өндөг, элсэн чихэр, жимсийг чанаргүй гэж дээр дооргүй муулдаг атлаа манайхан хэрэглэсээр. Гэхдээ санаатай болон санамсаргүй байдлаар гэх үү дээ. Үнэ хямдыг нь бодоод нэг хэсэг нь санаатай авна. Эрүүл мэндээ бодоод өөрсдөө авч хэрэглэхгүй байсан ч ресторан, кафе, цайны газар гээд хүссэн хүсээгүй хятад хүнсний бүтээгдэхүүнээр амталсан хоолыг санамсаргүйгээр өдөр бүр амтархан идсээр. Зөвхөн өндгөөр жишээ авъя. “Манай улсад жилд 71 сая өндөг импортоор орж ирдэг. Гэхдээ энэ тоог сонсоод хүмүүс итгэдэггүй” гэдгийг ҮХААЯ-ны МАА-н бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуяг онцолсон юм. Манай улсын дотоодын үйлдвэрүүд жилдээ 69,4 сая өндөг зах зээлд нийлүүлж байгаа ч хэрэгцээнийхээ дөнгөж 46,9 хувийг хангадаг гэнэ. Иймд салбарын яамнаас Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотод 100 мянга хүртэл өндөглөгчтэй аж ахуй байгуулахыг зорьж байгаа аж. Мөн хүн ам ихтэй найман аймагт 5000 хүртэл тахиатай аж ахуй байгуулах талаар ярьж буй гэнэ. Сүүлийн үед албаныхан хүнсний ногоогоо бараг 100 хувь дотоодын зах зээлээ хангаж байгаа талаар бахархан ярих болсон. Гэтэл холбогдох хүмүүсийн судалгааг сонсоод үзэхэд бас үгүй юм аа. Төмс, байцаа, сонгино, лууван зэргээр манайхан дотоодын хэрэгцээгээ хангаж байгаа ч тариалж чаддаггүй ногоонууд нь ч бас бий. ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Оюунсувд “Бөөрөнхий сармис, цэцэгт байцаа, манжин, жууцай, өргөст хэмх, улаан лооль зэргийг сүүлийн үед их хэрэглэх болсон. Гэхдээ манайд үрийн үйлдвэрлэл болон тариалах нь бага. Импортоор орж ирж буй хүнсний ногооны 54,1 мянган тонныг энд дурдсан хүнсний ногоо эзэлж байна. Үүнээс бөөрөнхий болон цэцэгт байцааг 50,6 хувь, бөөрөнхий сармис 35,3 хувь, лууван 13,3 хувь, жууцай 0,3 эзэлдэг” гэв. Уур амьсгал болон хөрсний онцлогоос шалтгаалан манайд хэдхэн аймагт дээрх нарийн ногоог тариалдаг гэнэ. Зөвхөн Хэнтий аймагт бөөрөнхий сармис тарьдаг бол Баянхонгорт өргөст хэмх, улаан лооль ургахад илүү аж. Ингээд харахаар байгаль цаг уурын нөхцөл байдал болон хүмүүсийн хэрэгцээнээс шалтгаалан Хятадын бүтээгдэхүүнээс бүрмөсөн татгалзана гэдэг худлаа бололтой. Манай жижиглэн худалдаа эрхлэгч нарт ч бас гэм бий. Хужаа алимыг Монголынх гээд шуудайнд хийгээд гудамжинд зарж байх жишээтэй.
Хэлэлцүүлгийн үеэр Европын холбооны малын эрүүл мэнд, мал аж ахуйн төслийн мэргэжилтэн А.Бат-Эрдэнэ “Мах үйлдвэрлэл, эрэлт ба нийлүүлэлт”-ийн талаар судалгаа сонирхуулсан юм. Манай улсын хувьд хэрэглэгч нь бөөн атлаа нийлүүлэгч нь тал нутгаар нэг тарчихсан байдаг. Ийм учраас махны үйлдвэрлэл болон нийлүүлэлт, үнийн хувьд шууд гадаадын нэг улс орны туршлагыг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. Харин өөрийн оронд тохирсон зөв гарцыг олж түүнтэй харийн туршлагыг хослуулан нутагшуулахаас өөр гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Мэргэжилтэн А.Бат-Эрдэнэ “Манай нийслэл нэг сая гаруй хүн амтай төвлөрсөн орчин үеийн хот болсон. Гэтэл хонь малаа нядлахдаа өнөөх л хуучин аргаараа. Судалгаанаас харахад 90 хувь нь уламжлалт аргаараа мах, махан бүтээгдэхүүнээ бэлтгэж байхад 10 хувь нь үйлдвэрийнхийг хэрэглэдэг. Гарал үүсэл нь тодорхойгүй, эрүүл ахуй, ариун цэвэр хангаагүй бүтээгдэхүүн хэрэглэсээр байна гэсэн үг. Энэ чинь бас хамгийн том хүнсний аюулгүй байдал шүү” гэдгийг анхааруулсан юм. Ингээд харахад зөвхөн гадаад гэлтгүй дотоодын бүтээгдэхүүнүүд ч хүнсний аюулгүй биш аюултай байдлыг дагуулсаар. Ганцхан хэлэлцүүлгээр энэ асуудал цэгцрэхгүй ч цаашдаа дийлдэх болов уу.
У.Бадам
0 Сэтгэгдэл
























