Монголбанк 7 дугаар сард 1,439.2 кг үнэт металл худалдан авлаа
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа
Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна
Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно
Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ
Уурхайчдын гэр бүлийн гишүүд уурхайн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа
Төрийн байгуулалтын байнгын хороо 23 удаа хуралдаж, 72 асуудлыг хэлэлцэж, 4 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын 16 төслийг батлуулжээ
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
Дэлхийн цаа бугын малчдын VIII их хурал Цагааннуур суманд эхэллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 4 УДААГИЙН АРИЛЖААГААР 134.4 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаагаар 19.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 51.2 мянган тонн эрчим хүчний нүүрс, нийт 134.4 мянган тонн нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Баяжуулсан коксжих нүүрсний арилжаа өрсөлдөөнтэй болж үнийг 11.5%-иар өсгөж 133.4 ам.долларт хэлцэл хийгдсэн бол 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний үнийн хувьд 66.4 ам.доллар болон 39.0 ам.долларт тус тус хэлцэл хийгдлээ.Компани биржийн арилжааг эрчимжүүлэх, нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Онцгой дэглэм тогтоосноос хойш 1 сарын хугацаанд биржээр 16 удаагийн арилжаа амжилттай хийж 45.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 774.4 мянган тонн нүүрс борлуулаад байна.
0 Сэтгэгдэл

























