Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
SXCOAL ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн гишүүн Б.Анар, Х.Итгэлт болон компанийн зарим удирдлагууд Хятадын нүүрсний зах зээлийн хамгийн дэлгэрэнгүй мэдээллийн сантай, дүн шинжилгээ, зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч платформ SXCOAL-ийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн гишүүн Б.Анар компанийн үйл ажиллагааг танилцуулж, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, тээвэр, хүргэж өгөх нөхцөлийг сайжруулахтай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Нүүрсний борлуулалт, тээврийн үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд экспорт нэмэгдсэн, тээврийн хүргэж өгөх хугацаа хэд дахин багассан ч зах зээлд оролцогчдод мэдээлэл дутмаг хүрч байгааг онцоллоо.Мөн “Эрдэнэс Тавантолголгой” ХК дуудлага худалдаа зарласны дараа зах зээлд нүүрсний үнэ унахад компани арилжаа хийхийн өмнө дуудлага худалдааны үнээ бууруулдаг ч худалдан авагч талд мэдээлэл шуурхай хүрч чадахгүй байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх компанийн зах зээлд зарлагдаж буй үнийн мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх, тээвэр болон биржийн арилжааны нөхцөлд гарч буй өөрчлөлт зэргийг тогтмол SXCOAL-ийн хэрэглэгчдэд цаг алдалгүй хүргэх асуудлаар урт хугацаанд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

SXCOAL.com сайтад “Монголын нүүрс” гэсэн булан байдаг ч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны мэдээлэл Монголын хөрөнгийн биржээр дамжиж ирэхээр хугацаа алддаг.  Хэрэв арилжааны мэдээллээ шууд бидэнд өгвөл эцсийн хэрэглэгчдэд цаг алдахгүй хүргэх бүрэн боломжтой гэдгийг sxcoal-ийн удирдлагууд онцоллоо. 

SXCOAL-ийн хувьд зах зээлийн дүн шинжилгээнд үндэслэн хэрэглэгчдэд хамгийн боломжит хувилбарыг санал болгодог. Хятадын эцсийн хэрэглэгчдэд нийлүүлж байгаа Монголын нүүрсийг Хятадын нүүрстэй холиод хольсон нүүрс ямар чанартай байхаас шалтгаалж ямар хэрэглэгчид хүргэх вэ гэдэг үйлчилгээ эхлүүлж байна. Зах зээлд хүлээлт үүсгэж буй хольсон нүүрс гаргах үйлчилгээнд хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг онцоллоо.БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болсон энэхүү уулзалтаар хоёр тал урт хугацаанд хамтран ажиллах талаар санал нэгдлээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан