Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НАЙМДУГААР САРД 2.9 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛАВ

Улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэр, хил нэвтрүүлэх үйл ажиллагаа, салбар дундын уялдааг сайжруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2025 оны 7 дугаар сард Онцгой дэглэм тогтоож бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилсон.Бүрэн эрхт төлөөлөгчийн баг хоёр сарын хугацаанд ачилт болон борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд шат дараалсан арга хэмжээг авч, нээлттэй, ил тод өрсөлдөөний зарчмаар борлуулалтыг идэвхжүүлэн ажиллаж байна.  

 

Оны эхний хагас жилд нүүрсний зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор борлуулалт буурч нийт 10.2 сая тн нүүрс борлуулаад байсан бол 2025 оны 7 дугаар сараас зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан оновчтой бодлого хэрэгжүүлснээр 7 дугаар сард 2.6 сая тн нүүрс, 8 дугаар сард 158.1 сая ам.доллларын үнэлгээ бүхий 2.9 сая тн нүүрс тус тус борлуулж, 2025 оны хамгийн өндөр борлуулалттай сар байв.Наймдугаар сард борлуулсан нүүрсний 62%-ийг коксжих, 13%-ийг эрчим хүчний, 22%-ийг 1/3 коксжих, 3%-ийг баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна. Нүүрсний цахим арилжааг Уул уурхайн биржийн тухай хуулийн дагуу  нээлттэй, ил тодоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийж байгаа бөгөөд тээвэрлэлтийн үе шатыг оновчлон худалдан авагчдад бүтээгдэхүүнийг богино хугацаанд хүргэх боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан