Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
ЭКСПОРТЫН ТЭЭВРИЙГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЛЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт, гарцыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн 3 сард экспортын хэмжээ, тээвэр, биржийн борлуулалт өсөж байна.  2025 оны 6 дугаар сард 1.5 сая тонн нүүрс экспортолсон бол 7 дугаар сард  буюу онцгой дэглэм тогтоосноор 1.95 сая тонн, 8 дугаар сард 2.7 сая тонн, 9 дүгээр сарын 25-ны байдлаар 2.6  сая тонн болж экспорт нэмэгдлээ. Энэ сар дуусахад нийт 3.2 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй бөгөөд өнгөрсөн 15 жилийн хугацааны хамгийн өндөр экспортын үзүүлэлттэй сар байхаар байна. 

 

Экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тээвэрлэлтийн хурдыг хоёр дахин нэмэгдүүллээ.  Гашуунсухайт-Ганцмод боомтоор 2025 оны 06 дугаар сард 462 тээврийн хэрэгсэл гарч байсан бол 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар  913 тээврийн  хэрэгсэл тус боомтоор гарч тээвэрлэлт өмнөх сараас  хоёр дахин нэмэгдлээ. 

2025 оны 6 дугаар сард биржээр борлуулсан нүүрсний экспорт 8%, урт хугацаат уурхайн ам нөхцөлтэй гэрээний нүүрс 92% байсан бол 9 дүгээр сард биржийн нүүрсний экспорт 32% болж нэмэгдлээ.  Өөрөөр хэлбэл 2025 оны 6 сард биржийн экспорт 10 сая ам.долларын гүйцэтгэлтэй байсан бол 8 дугаар сард 49.5 сая ам.доллар, 9 дүгээр сард 52.3 сая ам.доллар болж биржийн экспортын орлого нэмэгдсэн үзүүлэлтэй байна. Салбар дундын уялдааг сайжруулснаар нүүрсний экспорт, тээвэр нэмэгдэж, гадаад валютын хэмжээ өсөж, эдийн засгийн өсөлтийг хангахад бодитой хувь нэмэр оруулж байна. 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан