Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК  ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ. Зах зээлд шинээр борлуулж буй сайн чанарын 1/3 коксжих бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийн хувьд үнслэг 10-аас бага, дэгдэмхий бодисын хэмжээ 37-оос бага, барьцалдах шинж чанар 80-аас дээш, хүхэр 0.6-аас бага буюу сайн чанарын нүүрсэн бүтээгдэхүүн юм. 

Шинэ бүтээгдэхүүний анхны арилжааг 2025 оны 10 сарын 06-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийлээ. Нийт 25 багц буюу 160 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг 15.2 сая ам.доллароор Гашуунсухайт-Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК Онцгой дэглэмийн хугацаанд компанийн техникийн бэлэн байдлыг 81 болгон сайжруулсан. Шинээр эхлүүлсэн уурхайн олборлолтыг 100 хувь өөрийн техникээр гүйцэтгэж байгаагаараа онцлог болж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан