Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
“ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ: САЛБАР ДУНДЫН УЯЛДАА ХОЛБОО” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ ХҮРЭЭНД САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс Үйлдвэрлэл Технологийн Парк” ХХК хамтран “Уул уурхайн салбарын залуучуудын чуулган”-ыг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Үндэсний номын санд зохион байгууллаа.

 

Чуулганыг нээж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, “...Уул уурхайн салбар бол Монгол Улсын эдийн засгийн хөдөлгүүр бөгөөд энэ салбарт ажиллаж буй залуучуудын мэдлэг, санаачилга, оролцоо нь тогтвортой хөгжлийн баталгаа юм. Энэхүү чуулганаар салбарын залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, зөв орчин нөхцөлийг бий болгох олон сайхан санал санаачилга, гарц шийдэл гарна гэж найдаж байна.” гэлээ.

Уул уурхайн салбарт ажиллаж буй залуучуудын тулгамдсан асуудлыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлэх, салбарын залуусын оролцоог нэмэгдүүлэх, бодлого боловсруулах үйл явцад тэдний саналыг тусгах зорилготой тус чуулганд 120 гаруй залуу инженер, техникч, мэргэжилтнүүд оролцсон ба хамтын оролцоонд суурилсан хөгжлийн шинэ хандлагыг эхлүүлсэн үйл явдал боллоо.

 

“Уул уурхайн салбарын залуучуудын чуулган”-аас гарсан саналуудыг нэгтгэн “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ: САЛБАР ДУНДЫН УЯЛДАА” үндэсний чуулганаар хэлэлцэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан