Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
"ЭТТ-АРХИВ" ҮҮССЭНИЙ 12 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО

Монгол Улсад архивын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ой, “ЭТТ-Архив” байгуулагдсаны 12 жилийн түүхэн ойн баярын энэ өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, компанийн түүхэн баримтыг үнэн зөв, нягт нямбай хадгалж хамгаалан ажиллаж буй нийт ажилтан, албан хаагч Та бүхэнд баярын мэндчилгээ дэвшүүлье.

 

Архивын алба бол байгууллагын эрх зүйн баталгаа, түүхэн өв сан, тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон стратегийн чухал нэгж юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт ажилтнууд баримт бичгийн үнэн бодит байдал, ил тод байдал, хариуцлагатай ажиллах зарчмыг мөрдөн, компанийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирлээ.Компанийн албан хэрэг хөтлөлт, архивын тогтолцоог боловсронгуй болгож, олон улсын түвшний стандарт, шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн төлөө өдөр бүр чин зориг, ур чадвар, хичээл зүтгэлээ зориулж буй Та бүхнээр бид бахархдаг.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн түүхийг бүтээлцэж, баримтаар баталгаажуулах эрхэм үйлсийн эзэд болсон нийт ажилтнууддаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан