Монголбанк 7 дугаар сард 1,439.2 кг үнэт металл худалдан авлаа
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа
Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна
Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно
Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ
Уурхайчдын гэр бүлийн гишүүд уурхайн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа
Төрийн байгуулалтын байнгын хороо 23 удаа хуралдаж, 72 асуудлыг хэлэлцэж, 4 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын 16 төслийг батлуулжээ
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
Дэлхийн цаа бугын малчдын VIII их хурал Цагааннуур суманд эхэллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд тус стандартын бодит хэрэгжилт, сайн туршлагатай танилцах зорилгоор ISO 30400 стандартыг амжилттай хэрэгжүүлж байгаа Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажиллаж хүний нөөцийн бодлого, процесс, хэрэгжилтийн практик туршлагыг судлан танилцлаа.

Туршлага солилцох уулзалтын үеэр хүний нөөцийн стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлага, мэдлэгийн менежментийн хэрэгжилт, ажилтны ур чадварын хөгжил, байгууллагын соёл зэрэг стандартын үндсэн шаардлагууд бодитоор хэрхэн хэрэгжиж буйтай танилцаж, уул уурхайн салбарын шилдэг туршлагыг судалсан нь онцлох үр дүн байв.Энэхүү туршлага судлах үйл ажиллагаа нь ISO 30400 стандартыг илүү үр дүнтэй, компанийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хүний нөөцийн менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулахад бодит хувь нэмэр оруулах ажил боллоо.



0 Сэтгэгдэл

























