Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
МЭНДЧИЛГЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” ХК одоогоос 15 жилийн тэртээх энэ өдөр /2010.12.23/ Эрдэнэсийн орд болсон уурхайн анхны шанагаа тавьж үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Өдгөө Монгол Улсын хамгийн том уул уурхайн компани болтлоо өргөжин хөгжиж байна. Өнөөдөр бид жилд 30 сая тонн нүүрс олборлож, борлуулан улсын төсвийн орлогын 13%-ийг, экспортын 30 хувийг дангаараа бүрдүүлэгч, 3.4 сая хувьцаа эзэмшигчидтэй, 1,900 орчим үндсэн, 13000 орчим гэрээт, туслан гүйцэтгэгч компаниудын ажилтан, хамт олонтой Үндэсний тэргүүлэгч аж ахуйн нэгж болж цар хүрээгээ тэлсээр байна.Цаашид бид уурхайн хүчин чадлаа нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн болон дэд бүтцийн төслүүдээ амжилттай хэрэгжүүлэн, техник технологийн дэвшлийг ашиглан хиймэл оюун ухаанд суурилсан дэлхийн жишиг уурхай болон хөгжих их үйлсийн төлөө хичээн ажиллахын зэрэгцээ олон улсын хэрэглэгчийн шаардлагад нийцсэн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспорт, тээврийг оновчтой зохион байгуулж, эх орныхоо эдийн засгийн өсөлтөд томоохон дэмжлэг үзүүлэгч, хариуцлагатай, ил тод уурхайг хөгжүүлэхийг зорьж байна.

Эрдэнэсийн гэрэлт эх орныхоо тусын тулд энэ цагийн их үйлсийг бүтээгч, эрхэм уурхайчин хамт олондоо, нийт хувьцаа эзэмшигчид, хамтрагч байгууллагууд
Та бүхэндээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 15 жилийн ойн баярын  мэндийг дэвшүүлж, ажлын их амжилтыг хүсэн ерөөе.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан