Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Рио Тинто групп хоорондын хэлэлцээ өнгөрсөн оны 10-р сарын 30-наас эхэлж, 11-р сарын 20-нд талууд хамтарсан протоколд гарын үсэг зурсан.
Хэлэлцээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Рио Тинтотой компанитай менежментийн төлбөрийг эрс бууруулах, засаглалыг сайжруулах протоколд гарын үсэг зурлаа.
Энэ протоколын агуулга нь менежментийн төлбөрийг эрс бууруулах, хоёрдугаарт засаглалыг сайжруулах тухай юм. Оюутолгой компанид болж буй зарим болохгүй байгаа асуудлуудыг шийдье, эцсийн үр дүнд нь Монголын ард түмэнд ирэх байгалийн баялгийн өгөөжийг наашлуулж, хурдлуулах чиглэлд тохиролцсон протоколд гарын үсэг зурлаа гэж байв.
Протоколд гарын үсэг зурснаас хойш хэлэлцээрийн талаар мэдээлэл гараагүй бөгөөд цаашид хэрхэх нь тодорхойгүй байна гэж зарим хэвлэл мэдээлжээ.
2025 оны 11-р сарын 20-нд протоколд хоёр тал гарын үсэг зурснаар түр завсарласан хэлэлцээр удахгүй үргэлжилнэ гэж АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2026.01.26/ Х хуудаснаа мэдээлжээ.
Тэрбээр, Тодорхойгүй болоогүй. Хэлэлцээр идэвхтэй явж байхад Оюутолгойн асуудлаарх УИХ-ын сонсгол болж, УИХ-аас Засгийн газарт чиглэл өгсөн шинэ тогтоол гарсан. Уг тогтоол нь хуулийн дагуух шат дамжлагаар явсаар саяхан албажиж ирсэн. Засгийн газраас баталсан удирдамжийг УИХ-ын тогтоолд уялдуулж өөрчлөх эсэх үнэлгээ хийгдэж байна. Хэлэлцээр удахгүй үргэлжилнэ гэжээ.

























