Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй

“Үндэсний баялгийн сангийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болж байна.  “Монгол хүн Баялгийн эзэн” Зөвлөлдөх зөвлөлийн Ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. 

Уул уурхайн салбар болон стратегийн орд эзэмшигчдийн төлөөлөл хэлэлцүүлэгт оролцож байна. Хэлэлцүүлэг  Төрийн ордонд 10:00 цагт эхэлжээ.  

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР 

Илтгэл-1 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, сангийн хуримтлал ба хөрөнгийн удирдлагын өнөөгийн байдал, Ш.Бат-эрдэнэ, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга 

Илтгэл-2 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах санал, шийдэл  C.Бямбацогт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 

Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, уг сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замыг иргэдтэй зөвлөлдөх, Зөвлөлдөх санал асуулга явуулахаар шийдсэн.

“Монгол хүн-Баялгийн эзэн" зөвлөлдөх санал асуулгыг холбогдох хууль тогтоомжийн дагуу үe шаттайгаар зохион байгуулна гэв. Зөвлөлдөх зөвлөлийн Ажлын алба, дэд ажлын хэсгүүдийг байгуулж, бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.

Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шатыг маргаашаас дөрөвдүгээр сарын 03-нд Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар,  хоёрдугаар үе шатыг ирэх сарын 11-12-нд Улаанбаатар хотод Төрийн ордны Их танхимд тус тус зохион байгуулна.

Санал асуулгын судалгааны түүврийн арга зүйг Үндэсний статистикийн хорооноос олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, баталсан. Нийт 1570 иргэнийг оролцуулна. 740 нь нийслэлээс, 830 нь орон нутгаас оролцоно.

Бэлтгэл ажлын хүрээнд "Баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулж, холбогдох салбарын эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагчид оролцсон байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан