Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН АЖИЛЧИД ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 139 дүгээр тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А/389 дүгээр тушаал, мөн “Гамшгийн тухай” хуулийн 34.2.2 дахь заалтын дагуу 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 05:00–06:00 цагийн хооронд улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулагдлаа.

Энэхүү үзлэгийн хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн нийт ажилтан, албан хаагчид оролцож, өглөөний бэлэн байдлыг ханган ажиллав. Компанийн Гүйцэтгэх удирдлаар удирдуулсан гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийг байгуулан, 7 бүлэг, 7 хэсэг бүхий зохион байгуулалтын бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Бэлэн байдлын үзлэгийн үеэр ажилчдын хувцас хэрэглэл, хамгаалах хэрэгсэл, үүрэг гүйцэтгэлийн бэлтгэл, тоног төхөөрөмжийн ашиглалтын байдал зэрэг үзүүлэлтүүдийг шалгасан бөгөөд компанийн удирдлагын баг, хэлтсийн дарга нар газар дээр нь хяналт тавин ажиллалаа.

 “Тавантолгой төмөр зам” ХХК нь гамшгаас хамгаалах, аюулгүй ажиллагааны чиглэлээр байгууллагын бэлэн байдлыг тасралтгүй сайжруулах, аливаа эрсдэлийн үед хариу арга хэмжээ авах чадварыг дээшлүүлэх бодлого баримталж, хариуцлагатай, зохион байгуулалт сайтай ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан