Монголбанк 7 дугаар сард 1,439.2 кг үнэт металл худалдан авлаа
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа
Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна
Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно
Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ
Уурхайчдын гэр бүлийн гишүүд уурхайн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа
Төрийн байгуулалтын байнгын хороо 23 удаа хуралдаж, 72 асуудлыг хэлэлцэж, 4 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын 16 төслийг батлуулжээ
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
Дэлхийн цаа бугын малчдын VIII их хурал Цагааннуур суманд эхэллээ
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН АЛБАН ТУШААЛТНУУДАД САХИЛГЫН АРГА ХЭМЖЭЭ АВЧ, АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн газар, хэлтсийн хоёр дарга зочид буудалд архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар хоорондоо маргалдан танхайрч буй бичлэг өчигдөр цахим орчин болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
Өмнө нь мөн уг бичлэгтэй төстэй бичлэг цацагдаж, компанийн өмнөх удирдлага яг ийм учир шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг.
Тэгвэл “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Х.Пүрэвжаргал компанийн сахилга, дэг журмыг сайжруулах, холбогдох тушаал шийдвэрийг нэн түрүүн гаргаж ажиллаж байгаа юм.
Тодруулбал, цахим орчинд цацагдаад буй бичлэгүүд нь компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хамт олны дотоод уур амьсгалд таагүй нөхцөл үүсгэдэг тул нэн түрүүнд ажлын хариуцлага алдсан нэр бүхий албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ авч, албан үүргээс нь чөлөөллөө.
0 Сэтгэгдэл

























