Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Таван толгойн хувьцаа дахин хойшиллоо
“Эрдэнэс-Таван толгой” компани 2013 оны гуравдугаар улиралд багтаж хувьцаагаа гаргаж амжихааргүй болсноо албан ёсоор мэдэгдлээ. Таван толгойн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах ажил дахин саатсан нь нүүрсний үнэ ханш доогуур байгаа, одоогийн хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал сайнгүй байгаатай холбоотой гэж компани тайлбарлажээ. Түүнчлэн  Үнэт цаасны зах зээлийн тухай шинэ хууль батлагдахгүй хүлээгдсээр буй нь ч нөлөөлж байгаа юм. Энэ хууль батлагдсанаар Таван толгойн хувьцааг гурван хөрөнгийн бирж дээр гаргах хууль, эрх зүйн орчин бүрдэх ёстой. Одоогоор Хонконгийн хөрөнгийн бирж Таван толгойн хувьцааг гаргах боломжгүй гэсэн хариу өгөөд буй.  Харин шинэ хууль батлагдвал  тус хөрөнгийн биржийн шаардлагад нийцэхүйц орчин бүрдэнэ гэж найдаж байгаа билээ.
Хонконг, Лондон, Монголын хөрөнгийн биржид хувьцаа гаргаж, гурван тэрбум ам.доллар босгоно хэмээн анх зарласнаас хойш хэдэнтээ хойшилж буй юм.  Хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард тус компани мэдэгдэхдээ хувьцаа гаргах хугацаа  2013 оны хоёрдугаар улирал хүртэл хойшиллоо гэж байсан юм.
Ийнхүү хувьцаа гаргах хугацаа дахин хойшилсон ч 7,5 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй тус орд газарт дэд бүтэц байгуулах талаарх яриа хэлэлцээр саяхнаас сэргэж эхэлсэн. Эрдэнэс-Таван толгой компани АНУ-ын “Peabody Energy Corp”-ыг баруун цанхийн дэд бүтэц байгуулах ажилд гар бие оролцохыг уриад байгаа билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан