2026 оны 9 дүгээр сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд 162,297 хүн улирлын томуугийн вакцинд хамрагдаж, нийт хамралт 32.5 хувьд хүрээд байна. Үүнээс Улаанбаатар хотод 113,587, орон нутагт 48,710 хүн дархлаажуулалтад хамрагджээ.
6 сартайгаас 6 хүртэлх насны 113,897 хүүхэд томуугийн вакцинд хамрагдсан бөгөөд энэ насны хүүхдийн хамралт улсын хэмжээнд 37.4 хувьтай байна.
Хүүхдийн насны бүлгээр:
6 сар–1 нас: 15.6%
1–2 нас: 17.0%
3–6 нас: 47.0% байна.
Ялангуяа 6 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдийн вакцины хамралтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг мэдээлэл харуулж байна.
Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ улирлын томуугийн вакцинд хамруулж, томуугаар өвчлөх болон хүндрэх эрсдэлийг бууруулаарай.
Вакцин хийх цэг, цагийн талаарх мэдээллийг харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс аваарай.

























