Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ Э.Батшугар: Эмч нарыг тайлангаас чөлөөлж, цахимжилтыг эрчимжүүлж байна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа “Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
Алтны үнэ энэ оны сүүлчээр буурах төлөвтэй
Лондонгийн металлын бирж дээр өнгөрсөн сарын эхээр унци нь бараг 1800 ам.доллар хүрэх шахаж  байсан алтны үнэ өчигдөр 1719 ам.доллар болж буурчээ. Энэ нь ам.долларын ханш чангарсантай холбоотой аж. Тухайлбал, Евро бүсийн эдийн засгийн байдлаас бэргэсэн хөрөнгө оруулагчид эрсдэл бага гэж АНУ-ын Засгийн газрын бондод мөнгөө байршуулах болсон байна. Иймд ам.долларын ханш чангарах шалтгаан болжээ. Эдийн засагчид Хятад болон Евро бүс мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлбэл ам.долларын ханш суларч, алтных өсөх магадлал бий хэмээж буй юм. Ирэх жил алтны эрэлт, үнэ нь өсөх төсөөлөл гарч байгаа. Яагаад гэвэл, дэлхийн эдийн засгийн байдал төдийлөн сэргэж чадахгүй, үнэт цаас болон хадгаламжийн хүү доогуур байх тул бизнес эрхлэгчид хөрөнгөө алтанд оруулах  магадлал бий аж.
Иймд алтны эрэлт гурван хувиар өсөх төдийгүй алт олборлолт нэмэгдэх гэнэ. Харин ирэх оны сүүлчээр алтны үнэ буурах тооцоо гарав. Учир нь, олборлолт нэмэгдэж алтны зах зээлд илүүдэл үүсэх, дэлхийн эдийн засаг сэргэснээр хөрөнгө оруулагчид илүү ашигтай салбарыг сонгох тул үнэ нь буурах магадлал бий ажээ. Ингээд “Bloomberg” болон судалгааны зарим байгууллага  энэ оны сүүлчээр нэг унци алт 1670, ирэх жил 1557 ам.доллар болж буурах төсөөлөл хийсэн байна.
Т.Жанцан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан