Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүдийн 92 хувийн саналаар Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхээр санал хураахад чуулганд ирсэн 104 гишүүнээр 96 гишүүн буюу 92.3 хувь нь дэмжлээ.

УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх тухай хууль баталсанд тооцлоо.

УИХ-ын гишүүн Г.Золжаргал:  Өнөөдрийн асуудал У.Хүрэлсүх гэж хувь хүнд байгаа юм биш. Гадаад орчин хүнд хэцүү үед ачаа үүрч явсан хүн ажлаа өгчихлөө. Улс төржилт намын дотоод тэмцэл энэ хүртэл авчирч байна гэж харж байна. Засгийн газраа ч хэдэн удаа сольлоо.

Хулгай хаана гардаг вэ мөнгөтэй газар гардаг. Төр мөнгөнд умбасан учраас хулгай гарж байгаа хэрэг. Намын удирдлага улс төр, бодлогын удирдагч биш улс орны  эдийн засгийг удирдаж байна.  Энэ хулгайгаас үүдэж талцаж хуваагдаад төрөө алдахад хүрч байна. Тэгэхээр намыг эдийн засгаас холдуулъя. Төрийн өмчийн компанийн үйл ажиллагааг сайжруулах биш салгая. Намуудыг бүтцийн хувь шинэчилье. Энэ асуудал шийдээгүй цагт парламентаас Ерөнхийлөгчийг сонгодог болж болохгүй ээ. Яг одоогийнх шиг хуулийн зүйл заалтыг дураараа тайлбаладаг, үзэл баримтлал философи байхгүй, дэгээр тоглодог нөхцөлд Үндсэн хууль өөрчилнө гэж байхгүй. Түүндээ тулах юм бол бүх ард түмнээрээ заавал хэлэлцэх ёстой. Тэгэхээр эхлээд намуудаа бүтцийн хувьд шинэчлье.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара: Туйлын сайн хүн, туйлын муу хүн гэж байхгүй. Сайн хүнийг сохор болтол бялдуучилдаг хүмүүс байдаг. Өнөөдөр бүр Ерөнхийлөгчийн өмнөөс бялуурчихлаа. Ямар аймар пялдагадалт вэ, пялдагадаад өгвөл ямар нэг шагнал урамшуулал байгаа юм биш биз дээ, би юмнаас хоцорчхоогүй биз дээ. Та нарын ярьж байгаа нь үнэн. Гэхдээ энэ танхимд Ерөнхийлөгчийг ороод ирэхээр яагаад бүгдээрээ гөлөг болчихдог юм бэ? Би УИХ-ын гишүүн болоод хэд хэдэн удаа анзаарлаа. 

Ерөнхийлөгч өнөөдөр нэг шувуунд маш хорсолтой байгаа юм байна. Тэр хүнд бүх хууль хяналтын шалгалт явах юм байна. Ийм байдлаас чинь болоод ард түмний төлөөлөл гөлөг болдог юм биш биз дээ гэж айлаа. Яагаад таны хөтөлж орсон дүү нар үгэнд орвол сэнтийд залардаг, үгэнд орохгүй бол гадаад руу зугтдаг, эрэн сурвалжлагддаг ийм болоод байгаа юм бэ. Нэг хэсэг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг гээд ярьж байсан. Одоо чимээгүй болчихсон. Аль нь үнэн юм бэ?

Үнэхээр эх орны төлөө юм бол танд шударга ёс тогтоох 5 жилийн хугацаа байсан байхгүй юу. Яагаад энэ үнэнийг хэлэхгүй байгаа юм бэ?  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Олон улсад Монгол Улсын ерөнхийлөгч нь авлигад холбогдсон байна гээд манай ард түмний нэр хүнд халтай юм хийж байна. Энэ бол үндэсний эв  нэгдлийг хагалан бутаргах гэсэн гэмт хэрэг. Тагнуулын байгууллага шалгаж баримтаар тогтоох хэрэгтэй. Төрийн эсрэг маш ноцтой гэмт хэрэг шүү дээ. Шувуу болоод ниссэн нөхрийг олж, уулийн өмнө яриулах хэрэгтэй, орогнол хүсээд яваад байгаа гэсэн. Асар том гэмт хэрэг хийгээд зугтсан нөхөр шүү дээ. Туулын бургасыг хядаад, 500 тэрбум төгрөг хууль бусаар бусдад олгоод завсраас нь авилга аваад явсан шүү дээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан