Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ХЭНЭГГҮЙ ХЭРЭГЛЭГЧДИЙГ ХЭМНЭЛТИЙН ХУУЛИАР ЧАНГАЛНА
Эрчим хүчний салбарынхан өчигдөр хуралдаж энэ талаар дуу нэгтэйгээр санал нэгдэв. Өнөөдөр Монгол орон даяар техникийн болон техникийн бус алдагдал хэрээс хэтэрчээ. Техникийн алдагдал нь өнөөх л он удаан жилүүдийг ардаа үдсэн техник, технологиос үүдэлтэй нь ойлгомжтой. Харин техникийн бус нь хэрэглэгчдэд борлуулж буй эрчим хүчний алдагдал юм байна. Хэрэглэгчдийн хэнэггүй зан дээрхи хоёр алдагдалд нэрмээс болж ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Ихэнх эрчим хүчээ ОХУ-аас импортолдог атлаа хэмнэхгүй байж болохгүй, яаралтай хуулиа боловсруулж батлуулъя гэдэг шийдвэрийг Эрчим хүчний яамны удирдлагуудад салбарынхан нь хүргүүллээ.
Эрчим хүчний инженерүүдийн холбооны тэргүүн Н.Ганжуур “Эрчим хүчний хямрал Монголд нүүрлэсэн. Эрчим хүчний үйлдвэрлэл нийлүүлэлтээ хангахаа больсон тохиолдолд олон улсын хэмжээнд хямрал гэдэг. АНУ-ын Калифорнид өнгөрсөн онд эрчим хүчний хямрал нүүрлэж төрөөс нь 25 тэрбум ам.долларын тусламж үзүүлж байж аварсан. Тогтвортой эрчим хүчийг хөгжүүлэхийн тулд эрчим хүч өмчлөлийн харьцааг өөрчлөх шаардлагатай байна. Төрийн өмчит эрчим хүчний компаниудын 51 хувийг төрд үлдээж, 49 хувийг нь хувьцаа хэлбэрээр арилжиж хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Увс, Ховдын цахилгаан станцын хувьчлалын буруу шийдвэрийг давтмааргүй байна” гэв. Мөн тэрээр улстөрчид эрчим хүчний талаар ямар ч мэдлэггүй байж хэтэрхий дураараа худлаа ярих юм хэмээн ундууцав. “Улс төрчид тавдугаар цахилгаан станц барьснаас Налайхын станц шиг 18-20-ыг байгуулчих юм ярина. Сард 60 мянга гээд тооцохоор жилдээ 1-2 сая тонн нүүрс татах хэрэг гарна. 20 жижиг станц бүрт унаагаар зөөх үү эсвэл вагоны зам тус бүрт нь барьж өгөх юм уу. Мэргэжлийнх биш байж бус улстөрчид ийм ичмээр зүйл ярьдгаа болих хэрэгтэй” гэсэн саналыг хэлсэн юм.
2004 оноос хойш өнөөг хүртэл яригдсан хэмнэлтийн хуулийг 2013 онд батлуулах боломжтой гэдгийг Эрчим хүчний яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж хэлсэн юм. Тэрээр “1979 онд газрын тосны хямрал дэлхий дахинаа нүүрлэж үүнээс үүдэн эрчим хүчний хэмнэлтийн талаар сөхөгдсөн. Үүнээс хойш дэлхий дахинаа их анхаарал хандуулж байгаа. Дорнодын станц, Эрчим хүчний зохицуулах газар хамтарч ажилласны үр дүнд тус аймгийн эрчим хүчний хэмнэлт арван хувиас доош орж 6-8 хувьтай болсон байсан. Энэ жишээнээс боломж байгаа нь харагдаж байна” гэсэн.
Сэлэнгэ мөрөнд усан цахилгаан станц барих асуудал сөхөгдсөн эхнээсээ л бөөн эсэргүүцэлтэй тулгарсан. Оросууд амиа бодож Байгаль нуурынхаа цутгалаа тооцоолж үүнийг маш хүчтэй эсэргүүцэж байгаа.
Гэтэл хэсэг бүлэг хүн ч үүний эсрэг боссон бололтой. “Сэлэнгэ мөрөнд түшиглэж усан цахилгаан станц барих юм бол биологийн олон төрөл зүйл устаж болно гэдгийг мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ талаар тодорхой хариулт өгөөч” гэдгийг орон нутгаас ирсэн нэгэн хариулт эрэв. Биологийн чиглэлээр судалгаа явуулдаг Т.Чулуун доктор “Үндэслэлгүйгээр хариулт өгч чадахгүй нь. Судалгаа хийж шинжилгээ хийсэн юм одоо алга” гэв. Байгаль орчинд үзүүлэх нөлөөний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй хариултыг дор бүр өгч баймаар байна. Тэгэхгүй бол хэн дуртай нь ингээд дураараа ярьж ард иргэдийг төөрөлдүүлж болохгүй. Тодорхой хэмжээгээр загас, жараахай алга болох өөрчлөлт орох л байх. Тэрнээс биологийн төрөл зүйл алга болох хэмжээнд хүртлээ сүйрэлд орохгүй. Яамны удирдлага, судлаачид энэ талаар хариулт өгч байхгүй бол дараа, дараагийн баригдсан усан цахилгаан станцууд дахиад л эсэргүүцэлтэй тулгарах болно шүү гэдэг үгийг албан тушаалтнуудад сануулав.
Эрчим хүчний салбарынхан өчигдөр хуралдаж энэ талаар дуу нэгтэйгээр санал нэгдэв. Өнөөдөр Монгол орон даяар техникийн болон техникийн бус алдагдал хэрээс хэтэрчээ. Техникийн алдагдал нь өнөөх л он удаан жилүүдийг ардаа үдсэн техник, технологиос үүдэлтэй нь ойлгомжтой. Харин техникийн бус нь хэрэглэгчдэд борлуулж буй эрчим хүчний алдагдал юм байна. Хэрэглэгчдийн хэнэггүй зан дээрхи хоёр алдагдалд нэрмээс болж ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Ихэнх эрчим хүчээ ОХУ-аас импортолдог атлаа хэмнэхгүй байж болохгүй, яаралтай хуулиа боловсруулж батлуулъя гэдэг шийдвэрийг Эрчим хүчний яамны удирдлагуудад салбарынхан нь хүргүүллээ. Эрчим хүчний инженерүүдийн холбооны тэргүүн Н.Ганжуур “Эрчим хүчний хямрал Монголд нүүрлэсэн. Эрчим хүчний үйлдвэрлэл нийлүүлэлтээ хангахаа больсон тохиолдолд олон улсын хэмжээнд хямрал гэдэг. АНУ-ын Калифорнид өнгөрсөн онд эрчим хүчний хямрал нүүрлэж төрөөс нь 25 тэрбум ам.долларын тусламж үзүүлж байж аварсан. Тогтвортой эрчим хүчийг хөгжүүлэхийн тулд эрчим хүч өмчлөлийн харьцааг өөрчлөх шаардлагатай байна. Төрийн өмчит эрчим хүчний компаниудын 51 хувийг төрд үлдээж, 49 хувийг нь хувьцаа хэлбэрээр арилжиж хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Увс, Ховдын цахилгаан станцын хувьчлалын буруу шийдвэрийг давтмааргүй байна” гэв. Мөн тэрээр улстөрчид эрчим хүчний талаар ямар ч мэдлэггүй байж хэтэрхий дураараа худлаа ярих юм хэмээн ундууцав. “Улс төрчид тавдугаар цахилгаан станц барьснаас Налайхын станц шиг 18-20-ыг байгуулчих юм ярина. Сард 60 мянга гээд тооцохоор жилдээ 1-2 сая тонн нүүрс татах хэрэг гарна. 20 жижиг станц бүрт унаагаар зөөх үү эсвэл вагоны зам тус бүрт нь барьж өгөх юм уу. Мэргэжлийнх биш байж бус улстөрчид ийм ичмээр зүйл ярьдгаа болих хэрэгтэй” гэсэн саналыг хэлсэн юм.
2004 оноос хойш өнөөг хүртэл яригдсан хэмнэлтийн хуулийг 2013 онд батлуулах боломжтой гэдгийг Эрчим хүчний яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж хэлсэн юм. Тэрээр “1979 онд газрын тосны хямрал дэлхий дахинаа нүүрлэж үүнээс үүдэн эрчим хүчний хэмнэлтийн талаар сөхөгдсөн. Үүнээс хойш дэлхий дахинаа их анхаарал хандуулж байгаа. Дорнодын станц, Эрчим хүчний зохицуулах газар хамтарч ажилласны үр дүнд тус аймгийн эрчим хүчний хэмнэлт арван хувиас доош орж 6-8 хувьтай болсон байсан. Энэ жишээнээс боломж байгаа нь харагдаж байна” гэсэн.
Сэлэнгэ мөрөнд усан цахилгаан станц барих асуудал сөхөгдсөн эхнээсээ л бөөн эсэргүүцэлтэй тулгарсан. Оросууд амиа бодож Байгаль нуурынхаа цутгалаа тооцоолж үүнийг маш хүчтэй эсэргүүцэж байгаа. Гэтэл хэсэг бүлэг хүн ч үүний эсрэг боссон бололтой. “Сэлэнгэ мөрөнд түшиглэж усан цахилгаан станц барих юм бол биологийн олон төрөл зүйл устаж болно гэдгийг мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ талаар тодорхой хариулт өгөөч” гэдгийг орон нутгаас ирсэн нэгэн хариулт эрэв. Биологийн чиглэлээр судалгаа явуулдаг Т.Чулуун доктор “Үндэслэлгүйгээр хариулт өгч чадахгүй нь. Судалгаа хийж шинжилгээ хийсэн юм одоо алга” гэв. Байгаль орчинд үзүүлэх нөлөөний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй хариултыг дор бүр өгч баймаар байна. Тэгэхгүй бол хэн дуртай нь ингээд дураараа ярьж ард иргэдийг төөрөлдүүлж болохгүй. Тодорхой хэмжээгээр загас, жараахай алга болох өөрчлөлт орох л байх. Тэрнээс биологийн төрөл зүйл алга болох хэмжээнд хүртлээ сүйрэлд орохгүй. Яамны удирдлага, судлаачид энэ талаар хариулт өгч байхгүй бол дараа, дараагийн баригдсан усан цахилгаан станцууд дахиад л эсэргүүцэлтэй тулгарах болно шүү гэдэг үгийг албан тушаалтнуудад сануулав.
Б.Солонго
0 Сэтгэгдэл
























