Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
МАНАЙ КОКСЖИХ НҮҮРСНИЙ УУРХАЙН ҮНЭ 43-56 АМ.ДОЛЛАР БАЙНА
Энэ оны хагас жилээс хойш манай экспортын нүүрсний үнэ ханш унаад буй. Үүнээс болж  нүүрс экспортлогч компаниуд үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн. Тэдний төлөх татвар, нөөц ашигласны төлбөр зэргээр бүрдэх улсын төсвийн орлого ч буураад байгаа юм. Нүүрсний салбарын мэргэжилтнүүд зах зээлийн энэ ороо бусгаа явдал ирэх хоёр жилд лав арилахгүй гэдэг. Эдийн засагчид хямралын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байна. Ирэх оноос евро бүсийн эдийн засаг тогтворжин сэргэх хандлага ажиглагдвал хямрал арилах дохио болно хэмээж буй.
Хямрал арилж дэлхийн эдийн засаг сэргэвэл үйлдвэрлэл дагаад өснө. Иймд манай экспортын нүүрс төдийгүй бусад ашигт малтмалын үнэ ч нэмэгдэх нь гарцаагүй. Гэвч өнөөдөр эдийн засгийн хямрал арилах нааштай мэдээ тун бага байгаа билээ.
Эдүгээ манай экспортын нүүрсний уурхайн аман дахь нэг тонны үнэ нь Шивээ хүрэн боомтод  270-350 юань байгаа аж. Үүнийг  төгрөгтэй харьцах гадаад валютын өнөөгийн ханшаар тооцвол 43-56 ам.долларын үнэ хүрэх нь. Төв банкнаас зарласан ханшаар өчигдөр юань 223,  ам.доллар 1396 төгрөг байв. Үнэ өндөр байх үед  манай нэг тонн нүүрс 115, 120 ам.доллар хүрч байсан билээ.

Засгийн газар уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийг тогтоож ирсэн. Энэ сард баримтлах уг үнэд нүүрсний хувьд  ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл экспортлогчдын худалдан авагчтай хийсэн гэрээний үнийг баримтлахаар болсон билээ. Харин урд хөршийн хилийн боомт дахь агуулахад байгаа манайхаас импортолсон нүүрс арай өндөр үнэтэй байна.  Тухайлбал, Сэхээд 500-530, Ганц модот боомтоор 770  юань бөгөөд  80-123 ам.долларын ханштай аж. Үүнээс гадна “Coalworld.net”-ийн ханшаар  урд хөршийн мужуудад нүүрсний үнэ янз бүр тогтжээ. Тэгэхдээ нэг ам.долларыг 6.25 юань гэсэн ханшаар тооцсон байна.  Шаньси мужид илчлэг өндөртэй эрчим хүчний нүүрсний уурхайн тогтоосон үнээр нэг тонн нь 70-80 ам.доллар буюу 440-515 юань. Коксжих нүүрс төмөр замын өртөөн дээр дунджаар 197-200 ам.долларын үнэтэй байгаа гэнэ.  Гэтэл Өвөрмонголд 56-79, угаасан нүүрс 118-122 ам.долларын ханштай болжээ. 

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан