Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ТӨЛБӨРИЙН КАРТААР 373 САЯ ТӨГРӨГИЙН ЗАЛИЛАНГИЙН ГҮЙЛГЭЭ ХИЙЖЭЭ
Цүнхтэй мөнгө сугавчлах, төлбөрийн карт түрийвчлээд алхах хоёрын гүйцэтгэх үүрэг нь адилхан ч овор хэмжээ, алдах эрсдэл нь өөр. Манай арилжааны банкуудад картын үйлчилгээ нэвтрүүлээд 10 гаруй жилийн нүүр үзэж буй. Гэвч нийслэл, орон нутагт ч тэр “АТМ”-ны хүрэлцээ, карт уншигчтай дэлгүүр цөөн юм. Улсын хэмжээнд 51 мянган худалдаа, үйлчилгээний байгууллага бий гэдэг. Тэдний 5624 нь буюу дөнгөж 11 хувь нь төлбөрийн картаар үйлчилнэ. Иймд арилжааны банкууд картын хэрэглэгчээ нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэх шаардлага, бололцоо их байна гэсэн үг.
Өнөөдөр цахим банк, гар утсаараа төлбөр тооцоо хийх нэмэлт үйлчилгээг арилжааны банкууд нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, интернэтээр худалдаа хийхдээ төлбөрийн картаа ашиглаж буй нэг хэлбэр. Гэвч энэ онд уг үйлчилгээ авсан тоо, мөнгөн дүн эрс багасчээ.
Тухайлбал, энэ оны эхний хагас жилийн байдлаар мөнгөн дүн нь өнгөрсөн оныхоос 5.1 тэрбум төгрөгөөр, үйлчлүүлсэн тоо нь 25 мянгаар буурч, 61 мянга болсон судалгаа гарав. Картын хэрэглээ нэмэгдэхийн зэрэгцээ зарим дэлгүүр хоёр, гурван удаа уншуулаад илүү тооцоо авсан маргаан ч гардаг. Ийм явдал болсон тохиолдол ч цөөнгүй. Ихэвчлэн гээсэн карт ашиглах, давхар уншуулах зэргээр залилангийн гүйлгээ хийнэ. Төв банкны төлбөрийн картын хэрэглээний судалгаагаар он гарснаас хойш 1147 удаа 373 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийсэн дүн гарчээ. Жишээлбэл, АТМ-наас 204.7, ПОС терминалиар 113.8, империнтер төхөөрөмжөөр 54.6 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийгдсэн байна.
Манай улсад эдүгээ арилжааны 19 банк үйл ажиллагаа явуулдаг гэдэг. Монголбанкны судалгаагаар энэ оны эхний хагас жилийн байдлаар тэдний ес нь нийслэл болон 21 аймагт төлбөрийн картын зах зээлд оролцдог аж. Өнөөгийн байдлаар 711 АТМ, 6705 ПОС, 1903 ПОБ төхөөрөмжөөр картын гүйлгээ хийдэг. Ингээд нийт 2.7 сая ширхэг төлбөрийн картаар 2.3 их наяд төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Өнгөрсөн онд карт ашиглагчийн тоо 2.1 сая гаруй байсан бол энэ жил 2.6 сая давжээ. Үүнээс карт идэвхтэй ашиглагчийн тоо эдүгээ 474 мянгаас 1.1 сая болж өсөв. Идэвхтэй ашиглагч гэдэгт сард таваас дээш удаа гүйлгээ хийсэн хэрэглэгчийг тооцсон аж. Эндээс төлбөрийн карт хэрэглэгчийн тоо эрс өсч буйг харж болох нь. Монголчуудын хамгийн их ашиглаж буй карт нь “Виза Интернэшнл”, “Мастеркарт ворлдвайд” компаниудынх. Төв банкны судалгаанаас харвал виза карт эзэмшигч 2.3 сая, мастер картыг 367 мянган харилцагч эзэмшдэг. Иймд өнгөрсөн хавар Монголын үндэсний “Т” карт гаргасан. Одоогоор энэ картын хэрэглэгч 16 мянга дөхжээ. Арилжааны долоон банк өөрийн нэрийн өмнөөс уг картыг гаргах зөвшөөрөл төв банкнаас авсан байна.
Сүүлийн жилүүдэд картын хэрэглээ огцом өссөн нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, иргэн бүрт 21 төгрөг олгосон нь карт эзэмшигчийн тоог нэмсэн. Үүнээс гадна их, дээд сургуулийн 130 гаруй оюутанд сар бүр 70 мянган төгрөг олгох болсон нь нөлөөлжээ. Гэтэл энэ жил тэтгэлэг авах оюутны тоо 200 мянга хүрэв. Мөн ҮХААЯ-ны Хүнс тэжээлийн хөтөлбөрөөс бага орлоготой иргэдэд тусламж үзүүлж байгаа төсөл картын хэрэглээг нэмэгдүүлсэн аж. Картын нэгж гүйлгээний дундаж дүн 136 мянган төгрөг байна. Энэ нь иргэд өргөн хэрэглээний болон жижиглэнгийн худалдааны төлбөр тооцоонд түлхүү ашигладгийг харуулж буй юм.
Цүнхтэй мөнгө сугавчлах, төлбөрийн карт түрийвчлээд алхах хоёрын гүйцэтгэх үүрэг нь адилхан ч овор хэмжээ, алдах эрсдэл нь өөр. Манай арилжааны банкуудад картын үйлчилгээ нэвтрүүлээд 10 гаруй жилийн нүүр үзэж буй. Гэвч нийслэл, орон нутагт ч тэр “АТМ”-ны хүрэлцээ, карт уншигчтай дэлгүүр цөөн юм. Улсын хэмжээнд 51 мянган худалдаа, үйлчилгээний байгууллага бий гэдэг. Тэдний 5624 нь буюу дөнгөж 11 хувь нь төлбөрийн картаар үйлчилнэ. Иймд арилжааны банкууд картын хэрэглэгчээ нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэх шаардлага, бололцоо их байна гэсэн үг. Өнөөдөр цахим банк, гар утсаараа төлбөр тооцоо хийх нэмэлт үйлчилгээг арилжааны банкууд нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, интернэтээр худалдаа хийхдээ төлбөрийн картаа ашиглаж буй нэг хэлбэр. Гэвч энэ онд уг үйлчилгээ авсан тоо, мөнгөн дүн эрс багасчээ.
Тухайлбал, энэ оны эхний хагас жилийн байдлаар мөнгөн дүн нь өнгөрсөн оныхоос 5.1 тэрбум төгрөгөөр, үйлчлүүлсэн тоо нь 25 мянгаар буурч, 61 мянга болсон судалгаа гарав. Картын хэрэглээ нэмэгдэхийн зэрэгцээ зарим дэлгүүр хоёр, гурван удаа уншуулаад илүү тооцоо авсан маргаан ч гардаг. Ийм явдал болсон тохиолдол ч цөөнгүй. Ихэвчлэн гээсэн карт ашиглах, давхар уншуулах зэргээр залилангийн гүйлгээ хийнэ. Төв банкны төлбөрийн картын хэрэглээний судалгаагаар он гарснаас хойш 1147 удаа 373 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийсэн дүн гарчээ. Жишээлбэл, АТМ-наас 204.7, ПОС терминалиар 113.8, империнтер төхөөрөмжөөр 54.6 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийгдсэн байна.
Манай улсад эдүгээ арилжааны 19 банк үйл ажиллагаа явуулдаг гэдэг. Монголбанкны судалгаагаар энэ оны эхний хагас жилийн байдлаар тэдний ес нь нийслэл болон 21 аймагт төлбөрийн картын зах зээлд оролцдог аж. Өнөөгийн байдлаар 711 АТМ, 6705 ПОС, 1903 ПОБ төхөөрөмжөөр картын гүйлгээ хийдэг. Ингээд нийт 2.7 сая ширхэг төлбөрийн картаар 2.3 их наяд төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Өнгөрсөн онд карт ашиглагчийн тоо 2.1 сая гаруй байсан бол энэ жил 2.6 сая давжээ. Үүнээс карт идэвхтэй ашиглагчийн тоо эдүгээ 474 мянгаас 1.1 сая болж өсөв. Идэвхтэй ашиглагч гэдэгт сард таваас дээш удаа гүйлгээ хийсэн хэрэглэгчийг тооцсон аж. Эндээс төлбөрийн карт хэрэглэгчийн тоо эрс өсч буйг харж болох нь. Монголчуудын хамгийн их ашиглаж буй карт нь “Виза Интернэшнл”, “Мастеркарт ворлдвайд” компаниудынх. Төв банкны судалгаанаас харвал виза карт эзэмшигч 2.3 сая, мастер картыг 367 мянган харилцагч эзэмшдэг. Иймд өнгөрсөн хавар Монголын үндэсний “Т” карт гаргасан. Одоогоор энэ картын хэрэглэгч 16 мянга дөхжээ. Арилжааны долоон банк өөрийн нэрийн өмнөөс уг картыг гаргах зөвшөөрөл төв банкнаас авсан байна.
Сүүлийн жилүүдэд картын хэрэглээ огцом өссөн нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, иргэн бүрт 21 төгрөг олгосон нь карт эзэмшигчийн тоог нэмсэн. Үүнээс гадна их, дээд сургуулийн 130 гаруй оюутанд сар бүр 70 мянган төгрөг олгох болсон нь нөлөөлжээ. Гэтэл энэ жил тэтгэлэг авах оюутны тоо 200 мянга хүрэв. Мөн ҮХААЯ-ны Хүнс тэжээлийн хөтөлбөрөөс бага орлоготой иргэдэд тусламж үзүүлж байгаа төсөл картын хэрэглээг нэмэгдүүлсэн аж. Картын нэгж гүйлгээний дундаж дүн 136 мянган төгрөг байна. Энэ нь иргэд өргөн хэрэглээний болон жижиглэнгийн худалдааны төлбөр тооцоонд түлхүү ашигладгийг харуулж буй юм.
Т.Жанцан
0 Сэтгэгдэл
























