Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Зэсийн баяжмалын экспорт 2015 онд 1.5 сая тонн болно
Монгол орон зэсээр баялаг. Геологичид  1.2 тэрбум тонн цэвэр зэсийн нөөцтэй гэдэг. Одоогоор 36.3 сая тонн нөөц тогтоогдож Эрдэнэсийн санд бүртгэгдээд буй юм.  Эдүгээ хайгуул хийсэн 11 орд, их хэмжээний нөөц байх магадлалтай 90 илрэл бий.
Орхон, Сэлэнгэ мөрний сав газрын урт 500, өргөн нь 150 км. Энэ нутгийг зэсийн хүдрийн хойд муж гэж нэрлэдэг. Тухайлбал Борц уул зэсийн нөөцтэй.  Геологичид монгол орны Идэр, Эрдэнэт, Ханхөхийн нуруунд зэсийн хүдрийн бүлэг илэрц байгааг тогтоосон билээ. Хамгийн их судлагдсан нь Эрдэнэтийн хүдрийн зангилаа. Энэ нутагт зэсийн хүдэр баруун хойноос зүүн урагшаа чиглэн хуримтлагдсан ажээ.  Монголын зүүн хилээс Дундговиор дайрч Говь-Алтайн Шаргын говийн хотгор хүртэлх 1000 км урт, 150-390 км өргөн нутгийг зэсийн хүдрийн төв муж хэмээн нэрлээд байгаа.  Ирэх онд “Эрдэнэт” үйлдвэр 122, “Оюу толгой” 111 мянган тонн цэвэр зэс гарах баяжмал үйлдвэрлэх төсөөлөл байдаг. Харин 2014 оноос Цагаан суваргын зэсийн орд ашиглалтад орох төлөв бий.

Тус ордоос эхний ээлжинд 50 мянган тонн цэвэр зэс гарах баяжмал үйлдвэрлэнэ.  Ингээд манай улсын зэсийн баяжмалын экспорт 800 гаруй мянган тоннд хүрнэ гэдэг.  Тэгээд 2015 оноос жилд 1.5 сая тонн зэсийн баяжмал дэлхийн зах зээлд нийлүүлэх тооцоо гараад байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан