Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Эрдэмтэд 30 жилийн дараа дэлхий усны гачаалд орно гэж үзлээ
-Нэг ширхэг ёотон хийхэд 1500 литр ус шаардлагатай-

Эдийн засгийн хямрал хэмээн ярьсаар байгаа ч яг үнэндээ үүнээс илүүтэйгээр экологийн хямрал хамгийн ихээр энэ дэлхий ертөнцөд нүүрлээд байгаа юм. Техник, технологийн хөгжлийн үрээр энэ ертөнц дээр хүн гээч хэчнээн ихийг бүтээж бас сүйтгэв дээ.

Эрдэмтдийн хийсэн судалгаагаар 30 жилийн дараа ертөнц 100 хувь өөрчлөлтөд орох гэнэ. Хэрвээ хүмүүс яаралтай энэ амьдарч буй хэвшлээ өөрчлөхгүй юм бол  өөр гариг хайх шаардлагатай болох нь. Өнгөрсөн Лхагва гаригт Ромд Онгон зэрлэг байгалийг хамгаалах дэлхийн сангаас хүн төрөлхтөнд тулгараад байгаа байгаль экологийн асуудлаар олон улсын эрдэмтдийн чуулганыг зохион байгуулсан юм. Сүүлийн жилүүдэд тэрхүү санд ажилладаг эрдэмтэд хүний үйл ажиллагаагаар орчин буй ертөнц хэрхэн өөрчлөгдөж, түүнээс үүдсэн үр дагаврыг судалсаар байгаа юм. Италийн эрдэмтэн Джанфранко Болонья тэргүүтэй эдгээр эрдэмтний судалгаагаар 1986 оноос бидний оршин буй дэлхий дээрхи байгаль сүйрэх процесс явагдаж эхэлсэн байна. 2005 онд Байгалийн баялгийн нөөцийг 30 хувь устгаж үгүй болгожээ. Харамсалтай нь байдал цаашид ийм байдлаар үргэлжилбэл 2040 онд  экологийн сүйрэл 100 хувьд хүрэх гэнэ. Энэ талаар InoPressa.ru мэдээлсэн байгаа юм. Онгон, зэрлэг байгалийг хамгаалах дэлхийн сангаас үзэж буйгаар хүн амьдралдаа хэрэгтэй зүйлсээс илүү ихийг экологиос шаарддаг байна. Ялангуяа АНУ, Кувейт, Дани, Австрали, Итали зэрэг орон энэхүү жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Мөн сүүлийн 45 жилд дэлхийн хүн ам тасралтгүй өсч, тэр хэрээр нь хэрэглээ нь нэмэгдсээр байв.Ялангуяа усны тасралтгүй өсч буйг хэрэглээг яагаад ч хязгаарлан барьж чадахгүй байна.

Газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт хамгийн ихээр ус хэрэглэдэг. Италийн нэгэн сонинд бичсэнээр жижигхэн дөрвөлжин ганц ширхэг ёотон хийхэд л 1500 литр, нэг кг үхрийн мах хэрэглэгчид хүртлээ 15500 литр цэвэр ус ашиглагддаг байна. Харамсалтай нь Сомалид усны дутагдалд орж өдөр бүр хүн нас барсаар байгаа юм. Ингэхээр хүн төрөлхтөн 30 жилийн дараа цэвэр усгүй болно гэжээ. Ер нь усны талаар эрдэмтэд аль эртнээс л ярьж толгой гашиглгаж байгаа юм. Зургаан жилийн өмнө л 2025 он гэхэд энэ ертөнцийн хүн амын тал хувь нь усны гачаалд орно. Усны дутагдлаас үүдэн мөн л жил бүр 130 сая тонн хүнсний бүтээгдэхүүний дутагдалд орох гэнэ. 2010 он гэхэд Хятад, Энэтхэг, Баруун Африкийн улсууд, Магрибед усны гачаал нүүрлэх нь.

Цэвэр усны талаар судлагаа хийж буй эрдэмтэд ирээдүйн дүр зургийг тун аймшигтайгаар гаргасан байдаг юм. Тэдний үзэж буйгаар усны дутагдлаас үүдэн холер хэмээх мартагдах шахсан халдварт өвчин дэлхийгээр нэг тархаж, эцсийн эцэст хүн төрөлхтөн өвчинд нэрвэгдэн эдийн засгийн сүйрэл амсах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан