Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Хууль хэрэгжив үү
Хүйтний эрч чангараад ширүүн, шидрүүн өвөл болж байна. Хэзээ мөдгүй ес тачигнах нь. Ес ч хатуу эхэлж байна даа.
Энэ жилийн хахир өвөл арванхоёрдугаар сарын 21-нээс гурав хоног нар гарахгүй гэж олныг шуугиад байгааг ч хэлэх үү илүү үнэмшилтэй болгоод байх шиг.
Жавартай, утаатай, цастай, хальтиргаатай өвөл. Машин нь чарга шиг гулгаж, жолооч нарын чадвар, туршлагыг сорьсон улирал иржээ. Харин явган хүний зам нь зориуд бэлтгэсэн мөсөн гулгуурын талбайгаас ч мөлгөр, хатуу юм. Улаанбаатарын хаана ч адилхан хальтирч гэмтэх эрсдэл өндөр байна.
Гэмтэл, согог судлалын үндэсний төвд өдөрт 300-аад хүн ирж байгаагаас 30 гаруй нь хальтирч хүнд гэмтсэн байна гэнэ.
Хөнгөн гэмтэлтэйг нь оруулж тооцвол нийт үйлчлүүлэгчдийн багагүй хувийг эзлэх нь тодорхой. Уг нь, нийслэлийн удирдлагууд бүх албан байгууллагыг ойр орчмынхоо гудамж, талбайгаа цэвэрлэх даалгавар өгч, хэрвээ хариуцсан талбайд нь явган хүн хальтирч, гэмтвэл эмнэлгийнх нь зардлыг тухайн байгууллага хариуцах захирамж гаргасан. Үүнийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хянахаар болсон юм. Харин цаасан дээр буусан захирамж амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг дээрх тоо баримт нэн ойлгомжтой харуулж байна. Ийм байдалд хүргэж байгаа хэд хэдэн шалтгаан байгаа. Нэгд, энэ захирамжийн тухай иргэд мэдэхгүй байна.
Мэдсэн ч төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа бололтой. Хоёрт, албан байгууллагууд биелүүлэх талаар бүр тэг хувьтай ажиллаж байна. Энэ чинь манай аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа хэр хэмжээнд ухамсарлаж буйгийн илэрхийлэл бус уу. Хууль, ёсыг яаж биелүүлдгээ ч харуулж байх шиг. Гуравт, өнөөх Мэргэжлийн хяналтын газар ажлаа хэрхэн гүйцэтгэж байгаагийн илрэл.
Эл ажлыг хэрэгжүүлэхдээ “нийслэл дэх том, жижиг албан байгууллагуудад дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтан томилогдон ажиллана. Тухайн ажилтан албан байгууллага, аж ахуйн нэгж бүрт шаардлага тавьж биелүүлээгүй тохиолдолд нийслэлийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын газраас арга хэмжээ авна” хэмээн тодорхой заачихсан байна. Гэтэл хэрэгжилт алга. Одоогийн байдлаар “тэр байгууллагыг тэдэн төгрөгөөр торгож, тийм хариуцлага ногдууллаа” гэсэн мэдээ сонсогдсонгүй. Хэрвээ шаардлага биелүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу торгохоос эхлээд, үйлчилгээ явуулах эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ тооцох мэдэл “Мэргэжлийн хяналтынхан”-д буй. Гудамж талбай ямар байр байдалтай байгааг харахад л байгууллагуудад ямар ч шахалт, шаардлага тавихгүй байгаа нь илт биш гэж үү.
Уул шугамандаа аж, ахуйн нэгжүүд нийгэмд үүрэлцэх үүрэг, хариуцлагаа ухамсарлах л хэрэгтэй юм. Заавал төрийн “ташуураар ташуурдуулж” байж албан хүчээр хөдөлдөг баймааргүй. Ядаж л өөрсдийнхөө, ажилчдын эрүүл мэндийг бодсон ч үүдэн хэсгийнхээ ч болов цас, мөсийг арилгаад хэвшчихмээр санагдах юм. Гадаадын оронд нийгмийн хариуцлага гэгчийг хэрхэн ойлгож, хэрэгжүүлдэг туршлагыг манайхан хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэддэг. Гэвч тэр туршлагыг аж ахуйн нэгжүүд маань авч хэрэгжүүлэх л дутаад байна.
Эцэст нь тэмдэглэхэд, иргэд өөрт хамаатай энэ мэт тушаал захирамжийг мэдэж, биелэлтэд нь анхаарал хандуулж, эрүүл мэндэдээ анхаарахын зэрэгцээ албан байгууллагуудад давхар шахалт, шаардлага, санамж өгөх хэрэгтэй юм. Мэдээлэлжсэн өнөө цагт нийгмийн амьдралд иргэдийн оролцоо өндөр хэмжээнд хүрч, улам идэвхжсэнийг ухамсарлах нь зүйтэй. Ардчилсан нийгэм хөгжиж буй цаг үед иргэний үзэл санаа чөлөөтэй, төрийн ажил хэрэгт үзүүлэх нөлөөлөл хүчтэй болсон. Хэдий болтол “тэнгэр харчих вий” гэж тэвдэж алхах вэ дээ.

0 Сэтгэгдэл
ЗОЧИН "00"
ЗӨВ ШҮҮ
2012.12.14