Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Хотын автозамын цасыг шөнийн цагаар цэвэрлэнэ
Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаар Улаанбаатар хотын цас арилгах, хог ачих тээвэрлэх талаар авч буй арга хэмжээ, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Авто болон явган замын цэвэрлэгээний өнөөгийн байдал, сайжруулах арга замын талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.
Нийслэлийн есөн дүүрэгт Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамжны авто болон явган замын хэмжээ өмнөх оныхоос 68 хувиар өсчээ. Баянгол дүүрэгт өнгөрсөн онд 664,000 ам.метр зам талбайтай байсан бол 2012 онд 784,229 ам.метр, Сүхбаатар дүүрэгт өнгөрсөн онд 520,000 ам.метр талбайтай байсан бол энэ жил 522,726 ам.метр, Чингэлтэй дүүрэгт 471,000 ам.метр талбайтай байсан бол энэ онд 687,869 ам.метр болж нэмэгдсэн байна. Гэтэл үүнийг цэвэрлэх цэвэрлэгээний ажилтан хангалтгүй байгаа аж. Шалтгаан нь тэдний цалин бага байдагтай холбоотой гэнэ. Баянзүрх дүүрэгт гэхэд ердөө 48 үйлчлэгч л 1,091,530 ам.метр зам талбайг өдөр шөнөгүй цэвэрлэж хөлдүү мөс цохисныхоо төлөө дөнгөж 400 орчим мянган төгрөг авдаг байна. Тиймээс тэдний цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг нийслэлийн шуурхай ажилтны зөвлөгөөнөөр ярилцлаа.
Цас цэвэрлэгээний тусгай зориулалтын машинаар зөвхөн төв замууд болон, халтиргаа гулгаа ихтэй, осол гарах магадлал өндөртэй замуудад очин цэвэрлэж байгаа юм байна. Гэхдээ машины хүрэлцээ муу байгаагаас хотын захын замууд болон гэр хорооллын замыг цэвэрлэх боломжгүй аж. Тиймээс авто замын цэвэрлэгээг шөнийн цагаар цэвэрлэх хэрэгтэй гэв. Орон сууцны хорооллын доторх замын арчилгаа үйлчилгээг хариуцсан байгууллага байдаггүй. Орон сууцны хорооллын доторх нийт 1,404 мянган ам.метр замыг цэвэрлэхэд сард 140 сая төгрөг шаардлагатай гэнэ. Харин гэр хорооллын хог тээврийн үйлчилгээний шинэ хэлбэрт шилжсэний үр дүнд гэр хорооллыг хур хогны хэмжээ эрс багасч ажлын явц 80 хувийн биелэлттэй байгаа юм байна.
Танилцуулгын дараа Нийслэлийн Засаг дарга, гэр хорооллын гуу жалганы хур хог аюул дагуулах хэмжээнд хүрсэн байсан. Харин Тохижилт Үйлчилгээний Компаниудыг шинэ хэлбэрт шилжүүлж, санхүүжилтийн механизмыг өөрчилсөн нь үр дүнгээ өгч байна гэдэг нь харагдаж байна. Харин цас цэвэрлэх ажил зөвхөн хотын төвийн зам талбайгаар хийгдэж, гэр хорооллын зам, гудамж талбай цастай хэвээр байсаар байна. Улаанбаатар хотын иргэд 282 тэрбум төгрөгийн татварыг улсад төлдөг. Тиймээс, нийслэлийн иргэн бүрийн өгч байгаа татварын төлөө бид тэдэнд үйлчилдэг байх учиртай юм. Энэ татварыг өгсөнийхөө төлөө, хотын иргэд дулаан байх, хоггүй байх, тог цахилгаантай байх, айх аюулгүй орчинд амьдрах үйлчилгээгээ биднээс авах эрхтэй. Тиймээс бид Нийслэлийн иргэдэд ялгавартай хандах ёсгүй гэв.
radius
Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаар Улаанбаатар хотын цас арилгах, хог ачих тээвэрлэх талаар авч буй арга хэмжээ, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Авто болон явган замын цэвэрлэгээний өнөөгийн байдал, сайжруулах арга замын талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.Нийслэлийн есөн дүүрэгт Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамжны авто болон явган замын хэмжээ өмнөх оныхоос 68 хувиар өсчээ. Баянгол дүүрэгт өнгөрсөн онд 664,000 ам.метр зам талбайтай байсан бол 2012 онд 784,229 ам.метр, Сүхбаатар дүүрэгт өнгөрсөн онд 520,000 ам.метр талбайтай байсан бол энэ жил 522,726 ам.метр, Чингэлтэй дүүрэгт 471,000 ам.метр талбайтай байсан бол энэ онд 687,869 ам.метр болж нэмэгдсэн байна. Гэтэл үүнийг цэвэрлэх цэвэрлэгээний ажилтан хангалтгүй байгаа аж. Шалтгаан нь тэдний цалин бага байдагтай холбоотой гэнэ. Баянзүрх дүүрэгт гэхэд ердөө 48 үйлчлэгч л 1,091,530 ам.метр зам талбайг өдөр шөнөгүй цэвэрлэж хөлдүү мөс цохисныхоо төлөө дөнгөж 400 орчим мянган төгрөг авдаг байна. Тиймээс тэдний цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг нийслэлийн шуурхай ажилтны зөвлөгөөнөөр ярилцлаа.
Цас цэвэрлэгээний тусгай зориулалтын машинаар зөвхөн төв замууд болон, халтиргаа гулгаа ихтэй, осол гарах магадлал өндөртэй замуудад очин цэвэрлэж байгаа юм байна. Гэхдээ машины хүрэлцээ муу байгаагаас хотын захын замууд болон гэр хорооллын замыг цэвэрлэх боломжгүй аж. Тиймээс авто замын цэвэрлэгээг шөнийн цагаар цэвэрлэх хэрэгтэй гэв. Орон сууцны хорооллын доторх замын арчилгаа үйлчилгээг хариуцсан байгууллага байдаггүй. Орон сууцны хорооллын доторх нийт 1,404 мянган ам.метр замыг цэвэрлэхэд сард 140 сая төгрөг шаардлагатай гэнэ. Харин гэр хорооллын хог тээврийн үйлчилгээний шинэ хэлбэрт шилжсэний үр дүнд гэр хорооллыг хур хогны хэмжээ эрс багасч ажлын явц 80 хувийн биелэлттэй байгаа юм байна.
Танилцуулгын дараа Нийслэлийн Засаг дарга, гэр хорооллын гуу жалганы хур хог аюул дагуулах хэмжээнд хүрсэн байсан. Харин Тохижилт Үйлчилгээний Компаниудыг шинэ хэлбэрт шилжүүлж, санхүүжилтийн механизмыг өөрчилсөн нь үр дүнгээ өгч байна гэдэг нь харагдаж байна. Харин цас цэвэрлэх ажил зөвхөн хотын төвийн зам талбайгаар хийгдэж, гэр хорооллын зам, гудамж талбай цастай хэвээр байсаар байна. Улаанбаатар хотын иргэд 282 тэрбум төгрөгийн татварыг улсад төлдөг. Тиймээс, нийслэлийн иргэн бүрийн өгч байгаа татварын төлөө бид тэдэнд үйлчилдэг байх учиртай юм. Энэ татварыг өгсөнийхөө төлөө, хотын иргэд дулаан байх, хоггүй байх, тог цахилгаантай байх, айх аюулгүй орчинд амьдрах үйлчилгээгээ биднээс авах эрхтэй. Тиймээс бид Нийслэлийн иргэдэд ялгавартай хандах ёсгүй гэв.
0 Сэтгэгдэл
2013.10.23
























