Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“Соронзон галт тэрэг” явуулах талаар санал солилцлоо
Испани улсын “ACS” компаний захирал ноён Эмилио Асенсио Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж, Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Тэрээр нийтийн тээвэрт “Соронзон галт тэрэг”-ийг ашиглах нь замын түгжрэл, орчны бохирдлыг бууруулах сайн талтайг дурьдаад Улаанбаатар хотод “Метро”-ны асуудал яригдаж байгаа гэж сонссон. “Соронзон галт тэрэг” нь метро байгуулахаас 3-4 дахин хямд зардлаар, түргэн босно. Бидэнд Улаанбаатар хотод соронзон галт тэрэг ашиглах төсөл боловсруулах судалгаа хийхэд зориулж нийслэлийн нийтийн тээвэртэй танилцах боломж олгохыг хүсэж байна. Бид удахгүй маш сайн боловсруулсан төсөл өргөн барих болно” гэжээ. Үүний хариуд Э.Бат-Үүл хамтран ажиллах санал, санаачилга гарган хүрэлцэн ирсэнд нь талархаад “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийх үүргийг Зураг төслийн хүрээлэндээ өгсөн, судалгааны дүн гарсны дараа санал тавьсан талуудтай дахин уулзаж ярилцаж, сонголтоо хийнэ. Нийтийн тээврийн асуудал “Хотын ерөнхий төлөвлөгөө”-нд давхар төмөр зам, метро гэх мэт  хэд хэдэн чиглэлээр тусгагдсан байгаа. Метро дагаад газар доогуурхи байгууламж босно гэж бодож байгаагаа илэрхийлээд цаашдаа Улаанбаатар хот найман төвтэй болон хөгжинө. Шинэ нисэх буудал баригдана. Тэднийг  бүгдийг  нийтийн тээврээр хангах хэрэгтэй. Иймээс энэ  чиглэлээр хамтран ажиллах санал их ирж байгаа.  Нийслэлийн нийтийн тээвэртэй танилцах боломжийг бид хангаж өгнө”  гэсэн юм.
С.Заяа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан