Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Энэ жил хоёр л байгууллага салют зарна
Жил болгоны он солигдох мөчид иргэд салют дэлбэрснээс болж гараа түлж, баярлах бус балаг тарьж эмнэлэг барааддаг. 2011 онд л гэхэд 13 хүн салютаас болж бэртэж гэмтсэн гэсэн тоо судалгаа байдаг аж. Тэгвэл энэ байдлыг арилгах үүднээс энэ жил хоёрхон аж ахуйн нэгжид салют худалдаалах эрх олгосон байна. Гэтэл шинэ жил дөхөж байгаа энэ үед томоохон худалдааны төв, захуудаад салютын худалдаа аль эрт эхэлжээ. Тиймээс үүнийг зогсоож, арга хэмжээ авахын тулд Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газрын даргын хамтарсан тушаалаар удирдамж баталж, энэ сарын 13-аас хяналт шалтгалтыг хийж эхэлжээ. Уржигдар Соёолж төвд худалдаалж байсан салютыг худалдан борлуулах үйл ажиллагааг нь зогсоож, холбогдох шалгалтыг хийж байгаа юм байна. Дашрамд дурьдахад, 2011 онд НИТХ-ын 27 дугаар тогтоолоор худалдааны төв, захуудад салютыг худалдан борлуулахыг хориглосон байдаг аж. Тэгэхээр ил задгай талбайд худалдаалагдаж байгаа салютаас худалдаж авах нь хууль бус наймааг дэмжсэн хэрэгт холбогдох юм байна.

Д.Мөнх
0 Сэтгэгдэл
зарахгүй байсан ч яадаг юм
Хамгийн их уншсан