Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Мөн Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм.
Хөдөө аж ахуйн бараа түүхий эдийн зах зээлийг дэмжих зорилгоор гаргаж буй Засгийн газрын бондын асуудлыг хэлэлцэх үеэр арьс, шир түүхий эдээс гадна сүү, сүүн бүтээгдэхүүнд зориулж 100 тэрбум төгрөгийн бонд гаргах талаар санал гарсан юм. Харин энэ асуудлыг салбарын сайд нь дэмжихгүй байгаагаа хэлж илүү судалгаатай хандаж, ажиллах хэрэгтэйг хэлэв. Гишүүд энэ асуудалд санал нэлээд зөрөлдсөн бөгөөд хоёр байнгын хорооны хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар болов. Ажлын хэсэг энэ долоо хоногт дахин хуралдана.

С.Заяа
0 Сэтгэгдэл