Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ХҮҮХДҮҮДИЙГ ЯЛ ЭДЛҮҮЛЭХГҮЙГЭЭР НИЙГЭМШҮҮЛНЭ
УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооноос санаачлан Төрийн ордонд эх, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ тэргүүтэй УИХ-ын эмэгтэй гишүүд энэ сарын 12-нд Эмэгтэйчүүдийн болон Хүүхдийн хорих ангид ажиллажээ. Энэ үеэр дээрх газруудад хүүхдийн эрх зөрчигдиж буй олон зүйл байгааг олж харсан аж. Тухайлбал, Эмэгтэйчүүдийн хорих ангид 10 эмэгтэй 0-1 хүртэлх насны хүүхэдтэйгээ хамт хоригдон ял эдэлж байгаа гэнэ. Учир нь онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйг хүүхэдтэй нь хамт ял эдлүүлдэг хууль манайд үйлчилдэг тул хүүхдийг нь тусад нь хүмүүжүүлэх боломжгүй юм байна. Мөн Хүүхдийн хорих ангид хоригдож байгаа нэг хүү ясны сүрьеэ өвчтэй болсныг тэрээр хэлж байв. Түүний хувьд ялаас нь чөлөөлөх шаардлага байгаа ч мөн л хуульд заасан заалтын дагуу боломжгүй аж. Энэ мэт хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухайд хэлэлцүүлгийн үеэр хөндсөн юм.
Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын газраас оролцож байгаа албан тушаалтнуудын тайлбараар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж буй юм байна. Уг хуулийн төсөлд Хүүхдийн хорих ангийг байхгүй болгон, оронд нь хаалттай сургууль бий болгож, насанд хүрээгүй хүүхдүүд хэрэг үйлдсэн бол түүнд сургаж төрөл бүрийн мэргэжил эзэмшүүлэх замаар нийгэмшүүлэхээр ял өгдөг хатуу бодлогоо өөрчлөхөөр тусгажээ. Мөн Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд хүүхэд төрүүлбэл хүүхдээ нэг ой хүртэл нь асраад улмаар хүүхдээ Асран хүмүүжүүлэх төв юм уу эсвэл асран хамгаалагч нарт шилжүүлсний дараа ялаа үргэлжлүүлэн эдэлдэг байх заалтыг энэхүү шинэчлэн боловсруулж байгаа хуулийн төсөлд оруулж буй гэнэ.

0 Сэтгэгдэл